ХОТУЛУН гүнж киногоороо тун удахгүй тэсрэлт хийх жүжигчин Цэдо буюу Цэрэндолгор

Үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байгаа Хотулун гүнж-Алтан судрын эрэлд УСК-ны албан ёсны зурагт хуудас цацагдлаа.

Монголдоо төдийгүй, гадаад зах зээлд зориулан бүтээж буй гэж зарлаж байгаа тулаант төрлийн энэхүү киноны баг зурагт хуудсандаа гол дүр Хотулун гүнжийг дүрсэлжээ.

Сонирхуулахад, Диснейн гүнжүүдийн жагсаалтад багтдаг гэх бөх гүнж Хотулунаас сэдэвлэн Хятад, Америкийн хамтарсан The Curse of Turandot киног бүтээж байгаагаас гадна шинэ компьютер тоглоомд ч Khutulun хэмээх эмэгтэй баатар багтжээ. Түүнээс гадна Netflix-ийн бүтээл Marco Polo цуврал кинонд Хотулун гол дүр байсан билээ.

Тэгвэл монгол гүнжийн тухай өгүүлэх анхны тулаант кино дэлгэцэнд гарах цаг ойртсоор байна. Хотулун гүнж-Алтан судрын эрэлд УСК-ны нээлтийг 2021 оны арваннэгдүгээр сарын 26-нд  товложээ.

Монгол Хотулуны дүрийг СУИС, Бээжингийн Урлагийн академи, ОХУ-ын Театр урлагийн дээд сургууль ГИТИС-т  суралцсан мэргэжлийн жүжигчин М.Цэрэндолгор бүтээж байгаа билээ.

Тэрбээр хөгжмийн зохиолч Балхжавын бага хүү Б.Билгүүнтэй 2015 оноос болзож эхэлсэн бөгөөд тэдний хайр сэтгэлийн холбоо өдгөө ч бат бэх үргэлжилж хөөрхөн охины аав ээж болцгоосон билээ.

Балхжавын бага бэр М.Цэрэндолгорын хувьд энэ цагийн залуу жүжигчдээс гоо үзэсгэлэн, боловсролоороо ялгардаг. Б.Билгүүний гэргий болсон тэрээр хүүхдээ төрүүлээд 7 хоноогүй байхдаа рекламны зураг авалтад оролцож, ойр дотныхноо гайхшруулж байв.

Түүний нөхөр Б.Билгүүн нь АНУ-д боловсрол эзэмшсэн төдийгүй Монгол Улсын Еpөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байсан нэгэн. Тэрбээр 2016 онд Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдан ц.эргийн алба хаасан. Харин М.Цэрэндолгорыг, СТА жүжигчин Г.Ундармаагийн найруулсан Тютю уран сайхны киноны гол дүрд тоглосноор олон нийт мэднэ.

Тэрбээр ОХУ-ын Москва хотын Театр урлагийн академид суралцан төгссөн. Монголын олон гоо сайхны брэнд бүтээгдэхүүний нүүр царай болсон М.Цэрэндолгор оюутан байхаасаа дэлхийн алдарт гоо сайхны бүтээгдэхүүний моделоор ажиллаж ирсэн.

Тэрээр хамгийн сүүлд Хотoл цагаан гүнжийн дүрийг бүтээгээд байгаа билээ.

error: Content is protected !!