Саид Моллаеи: Хyдал мэдээлэлд битгий итгээрэй, би иргэншлээ солихгүй

Засгийн газрын тогтоолоор Токио-2020 олимпын наадамд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн Саид Моллаеиг хоёр өрөө байр, 60 сая төгрөгөөр урамшууллаа.

Тэрбээр саяхан ХБНГУ-аас иржээ. Түүнийг Монголын иргэншлээ солиулна гэсэн утгатай мэдээлэл түгээд байгаа билээ.

Тэгвэл Саид Моллаеи саяхан сэтгүүлчдэд сэтгэгдлээ илэрхийлэхдээ:

Сайн байцгаана уу, монголчууд аа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бүх хүмүүст, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт болоод бүх монголчууддаа талархал илэрхийлж байна. Өнөөдрийн шагнал, урамшуулалд маш их баярлаж, талархаж байна.

Олон хоногийн өмнө намайг ХБНГУ-ын иpгэншил авах нь гэсэн хyдал мэдээлэл түгсэн. Үгүй ээ. Би Монголын пасспорттой, Монголын иргэн. Хyдал мэдээлэлд битгий итгээрэй. Надад заримдаа Герман руу тодорхой шалтгаанаар явах хэрэг гардаг. 2024 оны олимпод илүү амжилт гаргаж, Монголын тугийг өндөрт өргөнө гэж зориод байна гэлээ.

error: Content is protected !!