Б.Бат-Эрдэнэ гишүүний 30 мянгын бензинээр Хэнтий явна гэх ПОПРОЛ

Өнгөрсөн хэдэн өдөр монголчууд шатахууны хомсдолд орж, жолооч нар зуу зуугаараа шатахуун түгээх станцад дараалал үүсгэв. Ингэхдээ шатахууны карттай нэгэн нь хэдэн цаг зогссоны эцэст 30 мянгад бензин хийлгэж байв.

Гэтэл энэ үеэр цахилгаан машин унадаг хэмээн өөрийгөө байнга сурталчилдаг УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ бямба гарагт Шөнө зогсож байж жаахан бензин олж авсан. Өнөөдөр нутаг явна. Найзууд амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй хэмээн сошиал хуудастаа попров. Тэрбээр хөдөө явахдаа том жийпээ унадаг бололтой.

Хэтэрхий энгийншиж, иргэдтэйгээ адил дараалалд зогсож бензин авдаг сайн гишүүн гэж хэлүүлэхийг хүссэн түүний хүсэл гэвч талаар болов. Учир нь 30 мянгад л бензин олдож байгаа үед тэрбээр авсан бензинээрээ Хэнтий явлаа гэж бичсэнийг нь харсан олон хүн бухимдав.

 Тухайлбал нэгэн иргэн Аварга хүний машин жаахан шатахуунаар замбараагүй хол явдаг бололтой. Асуудлыг яаж шийдэх талаар биш асуудалдаа баярлаад байдаг бололтой. Тээр жил манай сургуулийн төгсөгч шатахуун түгээх станцад түгээгч хийж байна гэж бичиж билээ хэмээн нэгэн иргэн сэтгэгдлээ илэрхийлжээ.

error: Content is protected !!