Дижитaл хамтлагийн Эркагийн ӨНӨР бүлийг цогцлоосон ҮЗЭСГЭЛЭНТ гэргий

Хип хоп урлагийн ертөнцөд Дижитaл хамтлагийг үүсгэн байгуулж, өөрсдийн гэсэн хүрээлэлтэй болсон дуучин бол Г.Эрдэнэбилэг буюу Эрка.

Тэрбээр нэгэн үе залуусын зүрх сэтгэлийг дуунуудаараа уярааж явсан нэгэн. Дуучин залуу гурван удаа соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээс тaтгалзаж байсан гэдэг.

Шүтэн бишрэгчдээ сонсох дуутай, үлдээх нэртэй байхад л түүний гавьяа болох нь тэр хэмээдэг бололтой. Харин уран бүтээлээсээ гадна сайн эцэг, халамжит хань гэгддэг Эрка өдгөө долоон хүүхдийн аав билээ.

Одоогоос таван жилийн өмнө таван хүүхдийнхээ тухай олонд дэлгэж байсан бол өнөөдөр тэд өнөр өтгөн болж, долоон хүүхэдтэй болж ам бүл 9-лээ болсон юм.

Тэгвэл тун удахгүй алдарт дуучин маань 8 дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа гэнэ.

Түүний гэр бүл тэр дундаа 7 хүүхдийнх нь ээж их л нууцлагдмал байдаг. Үзэгч сонсогчид нь ямар хүн байдаг бол гэж их л сонирхдог. Тэгвэл түүний эхнэрийг Цацрал гэдэг.

Олон хит дууны эзэн түүний гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг уншигчдынхаа өмнөөс хүсэж түүний гэр бүлийн сүүлийн үеийн зургаас хүргэж байна.

error: Content is protected !!