Дуучин Баярцэцэгийн энэ намрын БҮТЭЭЛЧ ажил

Ихэмсэг бөгөөд алтан гургалдай мэт уянгалаг хоолойтой түүнийг даруухан чимээгүй уран бүтээлч хэмээн тодорхойлдог.

Тэнгэрт харвасан од, Элсний нүүдэл, Шүрэн бугуйвч зэрэг хит дуугаараа олон түмэнд танигдсан билээ.

Тэрбээр энэ намрын бүтээлч ажлаараа тун удахгүй тэсрэлт хийхээр дээрх зургуудаа авахуулсан байна. Хамгийн сүүлд Дурласан нүд дууны клипээ гаргасан Баярцэцэг энэ удаад тэсрэлт хийх зургаа авахуулж намрыг өнгөрүүлжээ.

Каунтри төрхийг харуулсан энэ удаагийн дууны клипийг уран нугараач Э.Лхагва Очир чимсэн билээ. Эрэгтэй хүн уран нугаралт хийнэ гэдэг их сонин. Эмэгтэйчүүд л нугардаг, уян хатан биетэй байдаг гэсэн тогтсон ойлголтыг эвдэж, Монголын шоу бизнесийн ертөнцөд цахиур хагалсаар гарч ирсэн.

Баярцэцэгийн хувьд уран бүтээлээрээ олноо танигдсан ч түүний гэр бүл ч гэсэн тун нууцлагдмал байдаг бөгөөд ханьтайгаа учраад 15 жилийн дараа анхны хүүдээ өлгийдөн авчээ.

Дуучин Баярцэцэгийн хувьд хүмүүс түүнийг хип хоп дууны эмэгтэй хоолойг дуулсан гэдгээр ч сайн мэдэх юм. Энэ талаараа дурсан ярихдаа, Намайг СУИС-ын оюутан байхад л Ice top  хамтлагийнхан чинь од болчихсон байсан. Тэд нэг өдөр манай ангид орж ирээд Чи хэр дуулдагын? гээд л аймар том асуусан.  Тэгэхээр нь би Гоё дуулдаг ш дээ би гэж хэлээд Энэ миний хайр дууг нь дуулж байсан.

Тухайн үед би ганц Ice Top гэлтгүй олон хамтлаг, дуучинтай хамтарч дуулсан. Тухайлбал, тухайн үедээ л од болж байсан Болор хамтлаг, МУГЖ дуучин Т.Ариунаа эгч, Люмино, Фанк Пит гээд л хип хоп хамтлагуудтай нөхөрлөж, дуунд нь эмэгтэй хоолой оруулдаг байлаа.

Одоо эргээд тэр дуунуудынхаа өөрийн дуулдаг хэсгээ сонсоход их хөөрхөн хоолойны тембэртэй, залуу цээлхэн, энхрий хоолой сонсогдоод байдаг. Сонсохоор их гоё санагддаг шүү хэмээн ярьжээ.

error: Content is protected !!