ГАНГАН Тогосоо ДРАМЫН ЖҮЖИГЧИН болжээ

Залуу жүжигчин Д.Хулан буюу Тогосоог залуус өдгөө андахгүй болсон билээ. Тэрбээр СУИС-ийн кино, драмын жүжигчний ангид суралцаж төгссөн.

Тэрбээр сургуулиа төгсөөд драмын театрын залуу жүжигчин болсон юм. 37-р Точка кинонд оюутан байхдаа тоглож олон залуусыг харцыг булаагаад авсан.

37-р Точка кинонд тоглосноос хойш өөр уран бүтээлд тоглохоос татгалзаад байсан тэрбээр Улсын Драмын Эрдмийн Театрт нэгджээ. Тэр дундаа түүнийг тус театрын АННА КАРЕНИНА жүжгийн дүрээс харж болох юм.

Анх дэлгэцийн бүтээлд гарч ирснээс хойш кинонд тоглох санал олон ирсэн ч залуу жүжигчин тэрбээр эхний ээлжинд сургуулиа төгсөхөд анхаарлаа хандуулан өөрийгөө бэлджээ. Харин үүний дараа мэргэжлийнхээ дагуу ийнхүү драмын жүжигчин болжээ.

Түүний хайртыг н.Түвшинтөгс мөн л жүжигчин. Тогосоогийн дүрийг бүтээсэн киноны нээлт дээр Д.Хуланд сүйн бөгж өгөөд өөрийн болгосон сүйхээтэй залуу. Буурьтай, эмэгтэй хүнийг маш сайн ойлгодог залууг л заяаны ханиараа сонгоно гэж явсан жүжигчин бүсгүйн хүсэл биелэсэн гэнэ лээ.

error: Content is protected !!