Дуучин Алтанцэцэг анх ээж болсон өдрөөрөө ХӨӨРХӨН охиноороо гангарав

Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийг нөхрийнхөө хайранд умбаж яваа нэгэн гэдгийг урлагийн болон түүний фэнүүд ярьдаг. Тэрбээр оюутан ахуйдаа ханьтайгаа өөрийн төрсөн өдрөөрөө танилцсан байдаг.

1998 он түүний хувьд уран бүтээлээ туурвиж, алдарт хүрэх он жилүүдийн эхлэл байв. Тэр жилээ өөрийн гэсэн дуунуудтай болж эхэлсэн. Тухайлбал, Итгэл өгөөч наддаа, Чиний явсан намар дуугаа бичүүлж, FM радиогоор түгээснээр олны танил болсон гэдэг.

Намайг эзэмдэх чиний сэтгэл нэртэй цомгоо хэвлүүлснийхээ дараахан Одиссей анхны тоглолтоо толилуулсан цагаас үзэгчид түүний авьяасыг үнэлэх болсон билээ. Тэрбээр ханьдаа зориулж Зөвхөн чамайг хайрлана дуугаа зориулсан гэдэг. Өдгөө ханийхаа хайранд жаргаж яваа дууч бүсгүй анх ээж болсон өдөр өчигдөр тохиожээ.

Учир нь түүний том охин өчигдөр 13 нас хүрсэн юм. Одоогоос 13 жилийн өмнө дуучин бүсгүй анхны үрийн зулайг үнэрлэн охинтой болж одоо түүний охин нь ээж шигээ үзэсгэлэнтэй нэгэн болжээ.

Дуучин Алтанцэцэгийн хувьд 26 жилийн өмнө анх нөхөртэйгээ танилцаж байсан бөгөөд тэд гурван сайхан үрийн аав, ээж болж өнөр өтгөн гэр бүлийн эзэд болсон билээ.

error: Content is protected !!