Реппер Цэцэ Америкийн нэрт реппер Эминемтэй барьцав

Алдарт рэппер Эминем рестораны бизнесээ эхлүүлжээ. Тэрээр төрөлх Детроит хотноо Mom’s spaghetti /Ээжийн шпагетти/ нэртэй түргэн хоолны газартай болсон ба нээлтийн өдрөө өөрөө үйлчилсэн байна. 

Рестораны гадна 700 гаруй хүний уртаас урт дараалал үүсжээ. Хүмүүс өглөө эрт очиж дараалалд зогссон бөгөөд Эминемийн гараас хоолоо авсны дараа гарын үсгийг нь зуруулж, тэврэлдэн зургаа авхуулсан байна. Тэрээр ресторанаа 2002 онд гарсан 8 бээр  киноны Lose Yourself дууны үгээр нэрлэжээ.

Энэ дуунд 

His palms are swеаty, knees weak, arms are heavy
There’s vоmit оn his swейter already, mom’s spaghetti /Түүний алга хөлөрсөн, өвдөг нь сул, гар нь хүнд, цамц нь бө ө лжиcтэй, ээжийнх нь шпагетти/ гэх мөртүүд байдаг бөгөөд Эминем энэ үгсээр рэп батлeд орохын өмнөх стресс шaнaлaл, дотор эвгүйpxэж буй мэдрэмжийг илэрхийлсэн байна. 

Mom’s spagehtti-гийн үйлчлүүлэгчдэд шпагетти, паста, гоймонтой сэндвич зэрэг цөөн нэр төрлийн хоол санал болгож байгаа аж. Тэд мөн Эминемийн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой юм байна.

Энэ мэдээг харсан монгол реппер Цэцэ буюу Цэцэнбилэг түүнтэй барьцжээ. Учир нь тэрбээр мөн өөрийн хоолны газраа нээн өөрөө ажиллаж байгаа билээ.

Тэрбээр Эминемийн мэдээний доор БИ БАС ӨӨРӨӨ ХООЛ ХИЙЖ ӨГДӨГ БАЙГАА ШҮҮ хэмээжээ.

Өөрийгөө Нийслэл хүү хэмээн өхөөрддөг реппер Цэцэ буюу Н. Цэцэнбилэг сүүлийн үед уран бүтээлээсээ илүү элдэв янзын шоугаар танигдах болсон.

Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ шоунд оролцон маш сайн амжилт үзүүлж үзэгч олны дэмжлэгийг ч ихээр авсан билээ.

Сүүлийн үед тэрбээр уран бүтээл гаргалгүй нэлээд нам жим байгаа. Харин реппер төрхөө бүжигчин болгоод байсан Цэцэ саяхнаас тогоочийн төрхтэй эргэн иржээ. Түүний хувьд Америк улсад ажиллаж байхдаа хоолны урлагийг сайн судалж найз нөхөд дундаа тогоочийн ур чадвараа нэлээд гайхуулдаг гэнэ. Тиймдээ ч өөрөө хоол хийж өгдөг Chikara Japanese Steakhouse хоолны газрыг ажиллуулах болжээ.

error: Content is protected !!