Хөөрхөн Мишээлийн ХӨӨРХӨН ДҮҮ кино урлагт орж ирэв

Жүжигчин Б.Мишээл эцэг, эхээс гурвуулаа. Тэд ээжийгээ дуурайсан их царайлаг охид гэнэ.

Тэдний хамгийн томыг нь Б.Дөлгөөн гэдэг. Харин олны хайр хүндлэлийг хүлээгээд буй жүжигчин Б.Мишээл бол дундах нь. Бага дүүг нь Үжин гэдэг хоёр эгчээсээ дутахгүй үзэсгэлэнтэй нэгэн.

Жүжигчин Мишээлийн хувьд анх Никитон хамтлагийн Үүлэн үст дууны клипэнд тоглож олны харцыг булаасан. Түүнчлэн царайлаг эгч дүүсийн хамтдаа хамтран рекламанд тоглож байсан билээ.

Тэгвэл сүүлийн үед сошиал орчинд эгч нараасаа илүү цолойн гарах болсон Б.Үжин кино найруулагч нарын хараанд өртөн урлагт хөл тавин орж байгаа бололтой.

Учир нь жүжигчин Онон буюу Ооноо өөрийн цахим хуудастаа шинэ уран бүтээлд оролцож байгаа тухай зургаа нийтэлсэн бөгөөд энэ зурагт жүжигчин Мишээлийн дүү Б.Үжин хамтдаа зургаа авахуулжээ. Сүүлийн үед Үжингийн хувьд энд тэндхийн рекламны зураг авалтанд дарагдаад байгаа залуухан фото моделиудын нэг болоод байгаа юм.

 Үзэсгэлэнт эгч дүүс ийм жаахан байжээ. Харин өдгөө хоёр эгч нь гэр бүлтэй хөөрхөн үрсийн ээжүүд болцгоосон бол бага дүү Үжин нь харин үзэсгэлэнт төрхөөрөө үеийнхэн дундаа тoлгoй цoxиx болжээ.

error: Content is protected !!