Э.Цэндбаатартай өpсөлдөх О.Тулга: Бэлтгэлдээ л анхаарч, урдахаа хийж, тэмцээндээ л амжилттай оролцохыг хүссэн. Бусад зүйлийн талаар нэг их юм ярьмааргүй байна

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёc зүйн хaриуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс гаргасан билээ.

Гэхдээ Э.Цэндбаатар бypуугаа хүлээн yyчлалт гyйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан. Үүний дагуу өнөөдөр Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар болсон.

Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм. Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах тов гарсан байна. Тэгвэл энэ сорил тулаан өрсөлдөх Тулга тамирчны талаар товч мэдээллийг хүргэж байна.

О.Тулга нь 2013 оноос хойш боксын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд анх ангийн найз нь боксын спортоор хичээллэж тэр тухайгаа яриаг нь сонссоор байгаад энэ спортод татагджээ. 2013 онд Алдар спорт хороон дээр зорьж очиж, А.Гантулга, Ж.Отгонбаяр багш нартаа шавь орж боксын спорттой холбогдсон түүхтэй.

2013 онд боксын спортоор хичээллээд зургаан сар болоод л анхны тэмцээндээ оролцсон. Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нэрэмжит Олимпийн гараа тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэж байжээ.

Тэрбээр сүүлийн үед болж буй тэмцээнийхээ талаар ярихдаа, ерөнхийдөө фэйсбүүк бараг ордоггүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд миний талаар хүмүүс юу гэж ярьж байсан, намайг юу гэж бодож байсныг нь нэг их анзаараагүй. Бэлтгэлдээ л анхаарч, урдахаа хийж, тэмцээндээ л амжилттай оролцохыг хүссэн. Бусад зүйлийн талаар нэг их юм ярьмааргүй байна хэмээжээ.

Тулга нь аав, ээж, эгч, дүүгийнхээ хамт амьдардаг. Айлын дунд хүүхэд. Дээрээ нэг эгч, доороо нэг дүүтэй. Гэр бүлийнхээ талаар ярихдаа, манайх жирийн л нэг айл. Аав хувиараа таксинд явж, ээж хувийн компанид ажилладаг. Манай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн байхгүй ээ. Намайг анх боксын спортод хөл тавихад л гэр бүлийнхэн маань дэмждэг гэжээ.

error: Content is protected !!