Цагаа андуурч хэлдэг бяцхан охин ийм том болжээ

Багш маань намайг маргааш хэдэн цагт ирээрэй гэсэн билээ дээ. 30:50-д гэсэн билүү дээ гээд ярьж байсан жаахан охин ийм том болжээ.

Жилийн бүрийн 9.1-нд бичлэг нь гарч ирж, түмний хайрыг татдаг ОД охин шүү дээ. Бичлэгнээсээ ичээд товчхон цэгцтэй ярьдаг болсон гэнэ.

Ш.НАНДИН-ЭРДЭНЭ: ХИЧЭЭЛ 30:50-Д ОРНО ГЭЖ ХЭЛСЭН БИЧЛЭГЭЭ ҮЗЭХЭЭР МАШ ИХ ИЧДЭГ

84 дүгээр сургуулийн 9 г ангийн сурагч Ш. Нандин-Эрдэнийг онцолж байна. Түүний есөн жилийн өмнө нэгдүгээр ангид орохдоо Багш намайг маргааш хэдэн цагт ирээрэй гэсэн билээ дээ 30:50 гэсэн билүү дээ. Би мартчихаж гэж телевизэд өгсөн ярилцлага нь өнөөг хүртэл цахим орчинд шэйрлэгдэж, олон хүний хайрыг татдаг.

Цаг хугацаа ниссэн мэт өнгөрч. Тэр бичлэгээ үзэхээр маш их ичдэг гэсэн байна шүү. Дахиж тэр бичлэгийг битгий их тарааж байгаарай гэж хүсжээ.

error: Content is protected !!