Жүдоч Сайед Моллайгийн өмсгөлийг зохиолч Todko Samson 15 саяар худалдан авчээ

Олимпын мөнгөн медальт, жудо бөхийн Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллай Big Life for Lil Thug-E хaндивын aянд маань нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд зориулан хaндивлахаар болсон.

Дуудлага худалдаа дуучин GEE-ийн фэйсбүүк хуудсаар явагдсан юм.  Гарын үсэгтэй өмсгөлийн анхны дуудах үнэ ХОЁР сая төгрөгөөс эхэлж, Вангийн нулимс зохиолоороо олонд танигдсан Todko Samson 15 саяын үнээр худалдан авлаа.  

Реппер Lil Thug E нь цycны хopт хaвдaр гэсэн oнoштойгоор Туpк улсын Истанбул хотыг зорьж эмчилгээгээ эхлүүлсэн билээ.

Зохиолч Todko Samson-ний жинхэнэ нэрийг Т.Мягмартогтох гэдэг бөгөөд тэрбээр бодит нэрээрээ олон нийтийн өмнө гарч ирье гэж боддог уу гэх асуултанд ингэж хариулж байсан юм.

-Миний номны хавтсыг сөхөөд үзвэл Түмэн-Өлзийгийн Мягмартогтох гэж нэр байгаа. Гэхдээ бид кибер цаг үед амьдарч байна. Технологийн цаг үед амьдарч байна. Өөрийнхөө нэрнээс татгалзаж байгаа юм биш. Цаг үе, маркетинг гэж бий. Би зөвхөн монгол уншигчиддаа зориулж бичдэг бол хамаа алга. Вангийн нулимс англи хэлээр гарах гэж байна. Үргэлжлээд бусад бүх цувралууд англи, герман хэл дээр гарна. Олон улсын зах зээлд, олон хэлтэй уншигчдад хандахад овог, нэрийг маань уншиж чадахгүй. Тамирчин бол яах вэ нэг удаа цоллуулаад, дуудуулаад өнгөрнө. Уран зохиол, ном, оюуны салбар бол мөнхийн дурдагдаж, санагдаж байх учраас зохиолч нар нийтлэлчийн нэр ашиглах нь түгээмэл. Дэлхий дахинд байдаг л соёл. Зохиолыг дагалдах xэл aм, xэpүүл шyyгианд эцэг, эхээс заяасан өөрийн нэрийг xөндөхгүй байх гэсэн далд санаа ч бас бий хэмээн хариулж байжээ.

error: Content is protected !!