Дуучин Сэрчмаа Miss Asia in USA тэмцээнд ая дуугаа өргөнө

Дуучин С.Сэрчмаа Америкийн хотуудаар аялан тоглолтоо хийж байгааа билээ. Тэрбээр аялан тоглолтын талаараа цахим хуудастаа мэдээлэл хийж байгаа бөгөөд өнөөдөр мөн өөр нэг баярт мэдээгээ дагагч нартайгаа хуваалцжээ.

Тэрбээр энэ баярт мэдээгээ хуваалцахдаа, 11 сарын 20 нд АНУ Лос Анжэлс хотод болох 33 дах удаагийн сайхан бүсгүй шалгаруулах Miss Asia in USA тэмцээнд Монгол улсаа төлөөлж Шүүдэрхэн нь оролцох боллоо. Манайхан сэтгэлээрээ дэмжээрэй!


Сэрчмаа нь бас Монгол улсаасаа анх удаа энэ том тэмцээнд ая дуугаа өргөх болсондоо баяртай байна хэмээжээ.

Харин Шүүдэрээгийн хувьд миссийн тэмцээндээ бэлдээд завгүй байгаа бөгөөд АНУ дахь Ази бүсгүйчүүдийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн албан ёсны шалгаруулалт тэмцээн 11 сарын 17-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотноо болох аж. Тэмцээнд Монгол улсаа төлөөлөн тус улсад суралцаж буй П.Шүүдэрцэцэг нь Монгол улсад байхдаа жүжигчнээр ажиллаж байсан юм.

Түүнчлэн тэрбээр энэ тэмцээнээ дуусгаад шинэ оны өмнөхөн эх орондоо эргэн ирнэ гэдгээ өөрийн цахим дагагч нартайгаа сэтгэлээ уудлан ярилцахдаа ил болгосон юм.

error: Content is protected !!