О.Байгаль хатагтай дэлгүүрийнхээ барааг Америкаас сурталчилсаар л

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгалийг хүмүүс эртнээс таних болсон. Нэг хэсэг гадаадад амьдарч байгаад ирсэн хатагтай О.Байгаль нөхрийнхөө дэмжлэгтэйгээр  10-аад жилийн тэртээ байгуулж байсан Baigal Beauty & Spa Center салон Монголын толгой баячуудын гэргий нарын ямбалал болсон тийм томоохон газруудын нэг байсан гэхэд хилсдэхгүй.

Шангри Ла Моллд брэндийн дэлгүүртэй О.Байгаль хатагтай хэдийгээр нөхрөө даган Америкт байгаа ч цахим орчиндоо үргэлж л бараагаа сурталчилан баячуудын эхнэрүдийг урхидан үнэтэй бараагаа зарсаар л байгаа.

Энэ удаад тэрбээр нүдний шилний гинж хийснээ ийн сурталчилжээ.

Нүдний шилний гинж хийж өгөөч гэж хүсэлт гаргасан үйлчлүүлэгч Танд баярлалаа. Шилээ энд тэнд мартаад байхгүй амар юм, хийсэн бүтээлээ өдөр бүр хэрэглэж байгаа.

error: Content is protected !!