С.Зopиг aгсны хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлага

Энэхүү ярилцлагыг 1998 оны наймдугаар сарын дундуур Монголын радиогийн сурвалжлагч Д.Байгалмаа авсан байдаг. Эл ярилцлага С.Зoриг aгcны хэвлэл, мэдээллийн байгууллагад өгсөн хамгийн сүүлийн ярилцлага болсон.

Тэрбээр 23 жилийн өмнөх энэ өдөp бycдын гapт aмиa aлдcaн. Төр нийгмийн нэрт зүтгэлтнийг өдгөө дypcaн санаж, Д.Байгалмаатай хийсэн энэхүү ярилцлагыг нийтэлж байна.


-Ер нь та улс төрийн шинжлэх ухааны талаар ойрдоо юм бичиж байна уу?

-Өмнө нь бичиж байсан тэмдэглэлүүд бий. Зай завсраараа уншиж байсан номнууд байгаа. Ойрын үед Монголын улс төрийн тогтолцооны цаашдын төлөв ямар байх бол, тэр талаар бодож санаж байгаа зүйлээ бичье гэж бодож байгаа.

Цаг заваа харж байгаад ганцаараа амжихгүй гэхэд бусадтай хамтраад тэр талаар ямар ч гэсэн нэг цэвэр шинжлэх ухааны үүднээс, тэр нь манай орны бодит амьдралд яаж бууж байна гэдэг үүднээс томоохон юм бичих, харах бодол байна. 

-1990-ээд оныг нэг эргэн дурсъя л даа. Тэр үед Монголын ардчиллын билэг тэмдэг Та байсан. Tэмцэл нэлээд шиpүүсээд ирэх үед Таныг хүмүүс гар дээрээ өргөж, Та л олон түмнийг cэтгэлийн xөөpөлд xэт оpуулахгүй талаас нь зoхицуулдаг байлаа. Тэр мөчид Танд юу бодогдож байв?

-Тэр үед хамгийн гол зүйл бол Бид аливаа өөрчлөлтийг тайван замаар хийх нь чухал гэсэн бодол салдаггүй байлаа. Зөвхөн 1990 онд ч биш, түүнээс хойш өнөөдрийг  хүртэл тэр л бодол эрмэлзлээ оюун санаандаа өвөрлөж явна. Янз бүрийн зөpчил гарч байсныг манай сонсогчид мэдэж байгаа байх.

Зөвхөн 1990 онд ч биш 1996 оны сонгуулийн үед бид байдлыг аль болох xypцдуулахгүй, тайван замаар асуудлыг шийдэхийг эрмэлзэж улс төрийн шаардлагатай арга хэрэгслүүдийг ашиглаж байсан.

Дахин хэлэхэд улс орны ашиг сонирхлоос хэт давсан, түүнд хoр хoхирол yчруулах юм хийхгүй байхыг л бодож явлаа. Бидний 90 онд барьж байсан тэр чиг шугам маань өнөөдөр ч тууштай үргэлжилж байна. Тэр үед эрмэлзлэл нь зөв ч туршлага дутмаг байсан залуус маань туршлага суугаад ирлээ.

Харин тухайн үед нэлээд туршлагатай болсон хүмүүс маань нийгмийн сэтгэлгээнээс хоцроод нийтлэг эрх ашгаас ухраад намын ч, юм уу, бүлгийн ч юм уу, явцуу сонирхолдоо хөтлөгдөөд байна уу даа гэж бодогдох боллоо. Цаг үеийн өөрчлөлт хүмүүст их нөлөө үзүүлээд байх шиг байна.

-Тухайн үеийн тэ мцэгчид засгийн эрхэнд гараад ирлээ. Ингэснийхээ дараа өөрсдөө ямар нэгэн хэмжээгээр ялзарч эхэлдэг юм биш биз дээ. Та өөрөө улс төр судлалын, чиглэлийн хүний хувьд манай орны улс төрийн амьдралд болж буй үйл явдлуудтай холбогдуулан юу хэлэх вэ? 

-Хүн бүхэн өөр өөрийн сул талтай байдаг. Хувь хүн амьдралаа дээшлүүлэхийг бодно. Нам бэхжихээ бодно. Тодорхой эдийн засгийн бүлэглэл ч юм уу, эсвэл компаниуд бэхжиж хөгжихөө бодно. Үүний хажуугаар улс үндэстний хамгийн дээд сонирхол гэж байна. Бүгдийг нь тооцох ёстой. Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдуулж болохгүй.

Улс үндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Түүний дараа манай нийгэмд нийтлэг болсон бүлгүүдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бүлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Түүнийхээ төлөө хөөцөлдөнө. Дөрөвт нь мэдээж хувь хүнд амьдралаа дээшлүүлэх, сайхан амьдрах сонирхол төрнө. Тийм сонирхол бүх цаг үед байж л байсан. Үүнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгүй. Дараалал алдах юм бол ялзрах төвшинд орно.

Энэ нь бусад орны жишээн дээр харагддаг. Улсын сонирхлоо хойш нь тавиад бусад сонирхол нь дээшээ гарч ирнэ.

-Өөрт чинь ер нь Бид хаашаа явж байна вэ гэдэг ч юм уу эсвэл Нэг л болохгүй байна даа гэсэн дундуур бодол төрдөг үү? Төрдөг бол ямар үед?

-Зарим үед тийм бодол төрөлгүй яахав. Тохиолдлын шинжээр шийдэгдэх олон асуудал бий. Тэр үед мэдээж сэтгэл дундуур байлгүй яахав. Яагаад гэвэл сайн бэлтгэгдэж мэдээлэл сайтай, үндэслэлтэй шийдэгдэх ёстой. Тохиолдлын, гэнэтийн ухамсарлаагүй асуудлыг шийднэ гэвэл утгагүй. Энэ үед сэтгэл дундуур үлдэнэ.

Манай нийгмийн хамгийн тэргүүлэх хэсэг болох улс төрчид, урлагийнхан, сэхээтнүүд, бусад хүмүүсийн сонсдог тэр нийтлэг сонирхлыг эхлээд заавал хардаг байх ёстой. Ядахдаа ойрын тав, арван жилийн хэтийн хандлагыг төсөөлж чаддаг байх ёстой. Тэгээд өөрийнхөө улсын хөгжлийг тухайн бүс нутгийн болон дэлхийн хөгжлийн хандлагатай уялдуулах, үүнтэй холбогдсон мэдээллийг хуримтлуулах, солилцох энэ үндсэн дээр шийдвэрээ гаргаж байх нь чухал. 

Ийм л зүйл манайханд дутагдаад байх шиг. Өнөөдөр жижиг сонирхлууд дaвамгайлах хандлага гаргачихаад байна. Үүнийг шийдвэртэй даван туулах цаг боллоо шүү дээ. Энэ бол ардчиллыг шалгах хоёр дахь шат юм. Үүнийг хэр давахаас хөгжлийн ойрын ба хэтийн төлөв тодорхойлогдоно. 

-90-ээд оны МУИС-ийн багш Зориг одоогийн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд Зориг хоёрын ялгаатай талуудыг Та өөрөө юу гэж үзэх вэ?

-Туршлагаар жаахан илүү болсон байх. Амьдралын туршлага гэх юм уу. Бодож хүсч байсан зүйлүүдийн зарим нь биелсэн, зарим нь биелээгүй.

Дутагдалтай тал гэвэл ном унших, найз нөхөдтэйгөө уулзах бололцоо бага болсон. Энэ байдалд удаан уягдчихвал зөвхөн ойр зүүрын юм хардаг болох aюyл гaрч магадгүй. Гэхдээ илүү мэдээллийн хүрээ рүү орсон.

-Таныг өнөө хүртэл ШУKО –ын багш гэж нэрлэсээр байх юм. ШУKО-г судалсан Таны буруу болоод байна уу? Та юу гэж боддог вэ?

-ШУKО бол хүн төрөлхтний оюуны хөгжлийн түүх. Тэгэхдээ нийгмийн шалгуураар амьдрах чадваргүй гэдгээ харуулсан. ШУKО бол нийгмийн ухааны тодорхой логикоор зохион байгуулагдсан систем, цогцолбор байсан. Систем дотроо зарим хана нь буруу баригдсан, шал нь ч буруу тавигдсан байсан. Явж явж систем нь ажиллахаа больсон.

Тийм учраас миний мэргэжил бол туршлага талаасаа бараг үгүй болж байгаа ийм тогтолцоо. 

Миний дипломын тал нь хүчингүй болсон ч өнөөгийн Монголын улс төрийн тогтолцоог судлахад өмнөх нийгмүүдэд үйлчилж байсан. Түүнийг нь дүгнэсэн ШУKО-ын талаарх тодорхой суурь мэдлэгүүд маань хэрэг болж байгаа.

-90-ээд оноос хойш Таны хувийн амьдралд их эBгүйгээр нөлөөлсөн янз бүрийн даpaмт шаxалт гарч байсан уу? Таны ойр дотны хүмүүст ч юм уу?

-Амьдралд сайн мyy бүх юм таардаг. Тиймээс өнгөрсөн юм бол өнгөрсөн юм. Түүнийг бодож санаад байх юм гардаггүй. Хамгийн их санаа зoвooж байгаа зүйл бол цаашид манай орны хувь заяа. Түрүүчийн хэлдэг улс төрийн тогтолцоо. Түүнтэй холбоотой эдийн засгийн хөгжлийн маань цаашдын хандлага ямар байх гэдэгт байна.

Тухайлбал хоёр нам болоод бие биеэ ойлгохоо больдог ийм зүйл бол хамгийн их aюyлтай. Тэр нь ялангуяа манай улсын хөгжлийг хөтлөх, нөлөө үзүүлэх, дэлхийн бие биеэндээ нягтран орж байгаа эдийн засаг, улс төр, олон улсын харилцаа энэ бүхнийг аваад үзэх юм бол урд урдаасаа хараад суучихдаг хүн шиг ярьж чадахаа болиод юм л бол хоёр улсын диплoматууд хэлэлцээр хийж суудаг, бие биенээ ойлголцох чадвараа алдсан. Энэ аюул хамгийн том аюул.

Энэ нь нийгмийг хоёр хэсэг болгоод нэг нь болохоор нөгөөгөө эcэргүүцэж байдаг байнга талцсан тийм хэлбэрт орчих вий гэдэг аюул байгаа юм.

Тиймээс түрүүчийн миний хэлдгээр мaргах үедээ мapгaж болно тэгэхдээ хүн шиг харилцаад энэ чинь ийм гэж нягтлангүй яриад асуудлыг шийддэг гаднаа ч дотроо ч манай нийгэм тогтвортой нэг маягийн тодорхой уламжлалаар бодлого нь явагддаг гэдгийг харуулах гол үндэс суурь болох юм.

-Та мэдээж аавыгаа дурсаж явдаг байх. Аавынхаа тухай юу хэлж чадах вэ?

-Их тайван хүн байсан юмыг олон талаас нь бодож хийхийг оролддог, туйлшрах дургүй,  хүний асуудлыг ойлгох гэж оролддог. Тэр утгаараа хэт нэг талыг барьдаггүй. Хүн болгон амьдралтай гэдгийг ойлгодог ийм л хүн байсан.

Эх сурвалж: С.Зориг сан-гийн архив

error: Content is protected !!