MRS M биe дaвхар болсноо ингэж зарлав

Монголын тайз дэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох жүжигчин О.Энхтуулын том охин урлагийн мэдрэмж тун ч өндөртэй нэгэн ажээ. Түүнийг олон нийт MRS M гэдэг нэрээр нь тун ч сайн мэднэ.

Тэрбээр реппер Ginjin-тэй хамтран Бороо дууг дуулсан билээ. Монголдоо цөөхөн эмэгтэй репперүүдийг өнгөлж яваа тэрээр дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог бөгөөд үргэлжид том нарны шилээр нүдээ нуудаг нь  олон ч хүний сонирхлыг татдаг.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудастаа хувийн амьдралынхаа сонирхолтой бичлэгийг оруулсан нь Жирэмсэн болсноо харуулсан хөгжилтэй бичлэг байв. Ээжүүд биe дaвхар болсон ч COOL харагдана гэсэн утга бүхий хөгжилтэй бичэгээ оруулснаар тэрбээр ээж болоод зогсохгүй жүжигчин Энхтуул ЭМЭЭ болж байгааг олон нийтэд хөнгөнхөн байдлаар хүргээд авав

Ээжийнхээ залуу насны гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн тэрбээр стиль имиж, дуулалтаараа одоо цагийн залуусыг байлдан дагуулж буй. Түүний нүүрний хувирал уран бүтээл дээрээ харагддаггүй юм. Магадгүй тэр нүдний шилээ авсан цагт л мэдэгдэх биз ээ.

error: Content is protected !!