Э.Цэндбаатар огцом жингээ хассанаас эмнэлэгт хүргэгджээ

Сорилго тэмцээндээ оролцоогүй МУГТ Э.Цэндбаатар эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр өнөөдөр болох сорилго тэмцээний жинд цагтаа амжиж ирээгүй учир О.Тулга ДАШТ-ний 60 кг-нд оролцохоор болоод байгаа юм.

Эх сурвалжийн мэдээллээр Э.Цэндбаатар 7 кг-ийн илүү жинтэй байсан учраас тэмцээнээс өмнө жингээ огцом хасч өчигдөр биеийн байдал нь муудаж түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн байна.

Өчигдөр түүний жин 5 кг-аар илүү байсан гэх бөгөөд өнөөдөр шүүгч Батнасан 1.8 кг илүү гэж мэдээлсэн юм. Тэрээр маргааш олон нийтэд тайлбар хийх аж. 

Энэхүү халз тулаан өнөөдөр Эрдэнэт хотын Сэлэнгэ амралтын баазад болох байсан юм. Дүрмийн дагуу тамирчид өнөөдөр 07:00-08:00 цагийн хооронд эрүүл мэндийн үзлэгт орж, ОУХМ О.Тулга жиндээ тэнцжээ. Харин МУГТ Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ ирээгүй.

Эрүүл мэндийн үзлэгийн цаг хаагдсаны дараа Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаас тэмцээний шүүгчээр ажиллах байсан Ц.Батнасанд мэссэж ирсэн тухай zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа ярилаа. Уг мэссэжээр Д.Цэндбаатарын багш Б.Энхтайван Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо гэдгээ мэдэгджээ. 

error: Content is protected !!