Жүжигчин Г.Нарансолонго 41 нас хүрч байна

Х-түц продакшнаас анх олноо танигдан одоо Эмоци продакшн-нд нөхөр Тэмүүжингийн хамтаар уран бүтээл туурвиж буй жүжигчин Г.Нарансолонго 1980 оны энэ өдөр мэндэлжээ.

Тэрээр С.Тэмүүжинтэй хамтын амьдрал зохиогоод нилээдгүй хугацааг ардаа орхисон. Тэдний хайр сэтгэлийн талаар хар, цагаан хэл ам, хов жив нилээдгүй дагуулсан ч хосууд үүнийг үл тоон өдийг хүрсэн бөгөөд тэд хөөрхөн хүү, охинтой болсон билээ.

Х-түц продакшнд харъяалагдаж байхдаа сэргэлэн цовоо, алаг нүдэн хэмээн нэрлэгдэж байсан залуу жүжигчин өдгөө өрх тусгаарлан нөхөр Тэмка болон Төөтөө, залуу уран бүтээлчидтэй хамтран Эмоци продакшныг байгуулж, хошин урлагийн салбарт нэгэн шинэ өнгө төрхийг бий болгож хүчин зүтгээд завгүй яваа билээ.  Ингээд алаг нүдэн хөөрхөн жүжигчин бүсгүйдээ төрсөн өдрийн мэнд хүргэе.

error: Content is protected !!