Жүжигчин Э.Алдар гэр бүлээ олноос нууцлахыг хүсдэггүй

Фaнтастик продакшны жүжигчин Э.Алдар Boomtown хамтлагт байхаасаа л охидын анхаарлыг татсаар ирсэн нэгэн.

Олон жил ганц бие явсаны эцэст тэрбээр гэр бүлийн амьдралд хөл тавьж буйгаа зарласан.Энэ тухайгаа тэрбээр Ингээд гэр бүлийн амьдралд тавтай морил. Жич: нусаа дагзандаа наах вий дээ хэмээн хошигнон бичсэн байна.

Түүний гэргийг Хулан гэдэг. Үерхээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа тэд ийнхүү нэг гэрт орж харилцаагаа албан ёсоор зарлаад байна.

Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удаатай. Харин түүний мөрөөдөл ийн биеллээ олжээ.

Хосууд гэрлээд удалгүй бяцхан охины аав ээж болцгоосон билээ.

Тэрбээр нэгэн контентод оролцох үеэрээ ярихдаа, олны танил байлаа гээд гэр бүлээ нууцлаад байхыг хүсдэггүй. Би ямар амьдарч байна, миний гэр бүлийн юу хийж байна зэргээ байгаагаараа л харуулахыг хүсдэг. Тиймдээ ч сошиал дээр гэр бүлийнхээ зургийг байгаа үнэн байдлаараа л оруулдаг хэмээн хариулсан юм.

Ингээд түүний үзэсгэлэнт гэргийн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

error: Content is protected !!