П.Анужин Хүний орчлонд Хүн байхуйд суралцсаар. Би сурагч

Хүн байхад хүний эрдэм эрхэм, амьдралыг ухааруулж буй хүмүүн бүрт, агшин бүрт талархлаа.

Хүн байхад номын эрдэм дээд, үе үеийн багш нар, ном бүтээлээрээ дамжуулан мэдлэгийн охио хүртээсэн хүмүүн бүрт талархлаа.

Хүн байхад сэтгэлийн хат чухал. Аливааг уужуу гүдэсхэн давчих дадлыг суулгаж буй аль муугаар хэлэгсдэд талархлаа.

Хүн байхад тэсвэр тэвчээр хэрэгтэй, тэсээд гарахаас аргагүй амьдралын шалгуур өгөгдөл бүхэнд талархлаа.

Хүн байхад Талархал хэрэгтэй. Инээмсэглэх ухааныг олуулж, эрүүл оршихуйг илгээх шалтаг бүхэнд талархлаа.

Хүн байхад мөрийг хичээх чухал. Мөр цэгцэрвэл бусад дагадгийг таниулсан өв их ухаанд талархлаа.

Хүн байхад Багш хэрэгтэй. Таныг намайг хүн байхуйд хөтөлж, дөтөлсөн Хүмүүс, Үйл хийгээд шалтгаан бүр бидний багш! Талархлаа

error: Content is protected !!