Уран нугараач Э.Лхагва-Очир Бодибилдингийн ДЭЛХИЙН АВАРГА болжээ

Бодибилдинг, фитнессийн ДАШТ Узбекистан улсад үргэлжилж байна. Монголын тамирчид өнөөдөр хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Бодибилдингийн эрэгтэйчүүдийн 50-60 хүртэлх насны, 80 кг-ын ангилалд С.Дуламрагчаа, зеалуучуудын ангилалд Э.Лхагва-Очир нар алтан медаль хүртэн, дэлхийн аварга болов.

Мөн эмэгтэйчүүдийн фитнесс ангилалд Т.Болор хоёр мөнгө, Ж.Баянмөнх мөнгө, Д.Энхбилэг хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Уран нугаралтын чиглэлээр чансаагаараа дэлхийд гуравдугаарт орох уран нугараач СТА Э.Лхагва-Очир өнгөрсөн хавар төрдөө хөдөлмөрөө үнэлүүлэн АЛТАН ГАДАС одонгоор энгэрээ мялаасан билээ.

Нугараач Лхагва Очир нь 2012 онд Италийн нийслэл Ромд болсон олон улсын циркийн уралдаанаас мөнгөн медаль хүртсэн тэнцвэрийн үзүүлбэрээ сонирхуулж монгол нугараач залуу ийнхүү нэр хүндтэй тайзыг жинхэнэ утгаар нь эзэгнэж байсан билээ.

Эр хүний булчин шөрмөс нь зангирч, зургаан толгой нь товойсон хүдэр чийрэг, гоолиг төгс биеэр үзэгчдийг дуу алдуулдаг тэрээр Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюушийн гарын шавь, Монголын 3 эрэгтэй уран нугараачийн нэг.

Эpлийз төрх, өвөрмөц имижээр орон зайгаа тунхаглах болсон Э.Лхагва-Очир аравтайгаасаа циркийн урлагт хөл тавьсан бөгөөд уйгагүй хөдөлмөр, цаг наргүй бэлтгэл сургуулилтын үр дүнд ийм дaйны амжилтын эзэн болсноо онцлох дуртай.

Налайхад бага насаа өнгөрүүлсэн эгэл жирийн айлын хүү тэрээр хамгийн сүүлд Швейцарьт нyгapч байсан

Хэдийгээр гадныхантай харьцуулахад үнэлгээ доогуур ч эх орондоо өөрийгөө таниулах ёстой гэдэг үүднээс энэ жил эх орондоо түр саатсан аж. Ирээдүйд Монголын хамгийн том варьете клуб байгуулах мөрөөдөлтэй нугараачийн гэргийг Э.Аззаяа гэдэг бөгөөд спортын мастер цолтой тамирчин бүсгүй.

error: Content is protected !!