Жүжигчин Ооноогийн зoдyyлсaн гэх зyраг олны анхаарлыг татав

Жүжигчин Онон буюу Ооноог Бүтэн амьдрал кинонд тоглосноор нь хүмүүс илүү мэддэг болсон.

Харин түүний нөхөр П.Идэржавхлангийн хувьд Ижийн энтэй эгч, Аавыгаа санахаар, Дорнын бүсгүй зэрэг олон дуугаар нь сонсогч олон мэднэ.

Урлагийн гэр бүлээс төрсөн энэ хос сүүлийн үед цахим дагагч нарын тоо ч ихээхэн өсөхийн хирээр олноо танигдсан уран бүтээлчид болсон

Тэгвэл цахим орчинд жүжигчин З.Ононгийн нүдээ хөx няц болтлоо цоxиулсан зураг дэлгэгдэж жүжигчин Мөөжиг /Ө.Мөнх-Эрдэнэ/ сошиал хаягаараа П.Идэржавхлан гуай дүүг минь ийм болгох хүртэл чинь хүндэлж явлаа. Овоо юм болов уу гэж бодож байсан чинь харин овоолсон шороо байж. Жич:Үүрээр уйлж орж ирээд гарахдаа Онон өөрөө та өөрийн бодлоо бичиж шившиг болгоорой гэсэн. Шившиг минь гэж оруулсан байв.

Харин үнэн хэрэгтээ энэ бол кино зураг авалтын үеэр авсан зураг бөгөөд тэдний хоорондын наргиа байжээ. Учир нь жүжигчин Онон буюу Ооноо өөрийн цахим хуудастаа шинэ уран бүтээлд оролцож байгаа тухай зургаа нийтэлсэн бөгөөд энэ зурагт жүжигчин Мишээлийн дүү Б.Үжин хамтдаа зургаа авахуулжээ.

Дээрх уран бүтээлчдийн тоглосон Манайд нэг удаа инээдмийн УСК зураг авалт амжилтай дууссан бөгөөд олныг бухимдуулсан Ооноогийн зoдуулсан зургийн учир шалтгааныг энэ киноноос харах боломжтой аж.

error: Content is protected !!