Д.Дагвадорж аваргын романтик аялал

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадорж албан ёсны хоёр дахь эхнэрээ танилцуулаад удаагүй байгаа билээ. Түүний хайрыг татсан эхнэрийг М.Отгонцэцэг гэдэг бөгөөд 1994 онд төрсөн.

Өдгөө 26 настай модель бүсгүй маань нас бага ч гэлээ Пүрэвбадам ахайтан, Долгорсүрэн заан хоёрт хүлээн зөвшөөрөгдсөн бололтой. Нярайлсан цагаасаа хойш олны нүднээс дайжихаа больсон аварга маань шинэхэн эхнэрээрээ гангарсаар явна.

Их аварга Д.Дагвадорж олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсаны эцэст М.Отгонцэцэг гэх даруухан бүсгүйтэй гэр бүл болж, охинтой болсон.

гаа 2001 онд хоёр улс дамнасан нүсэр хурим хийн хүү, охинтой болж байв. Гэхдээ хосууд удаан хамт амьдраагүй бөгөөд хүүхдүүд нь олны өмнө тэр бүр гараад байдаггүй.

Их Аваргын гэргий Urban Jeans брэндийн моделиор ажилладаг байсан бөгөөд тэдний харилцаа хоёр жил үргэлжилсний эцэст, 2018 онд Аса аварга өөрийн үүсгэн байгуулсан зарим компаниа нэр дээр нь шилжүүлж даатгаснаар тэдний хамтын амьдрал эхэлсэн.

Тэд өдгөө гэр бүлийн аялалаа Япон улсаас эхлүүлэн романтиклаж яваа аж.

error: Content is protected !!