Squid Game киноны жүжигчний инстаграм 400 мянган байсан ч нэг долоо хоногт 10 сая болж, дагагчийнхаа тоогоор тэргүүлжээ

Squid Game киноны жүжигчин бүсгүй Жун Хо Ён Өмнөд Солонгосын инстаграм дахь хамгийн их дагагчтай эмэгтэй жүжигчин болжээ.

Түүний инстаграмын дагагчдын тоо өмнө нь жагсаалтыг тэргүүлж байсан алдарт жүжигчин Сон Хэ Кёг болон Ли Сон Гён нарын дагагчдыг давжээ.

Сүүлийн үед Squid Game кино тренд болж байгаа учир жүжигчин Жун Хо Ёны инстаграм дагагчийн тоо тасралтгүй өссөөр байгаа юм. Тодруулбал, хоёр долоо хоногийн дотор 400 мянгаас 10 сая дагагчтай болж, 20 дахин нэмэгдсэн байна. Түүний инстаграм хаяг одоогоор 13,5 сая гаруй дагагчтай болоод байгаа юм.

Жүжигчин Жун Хо Ён нь 1994 онд төрсөн, өдгөө 27 настай бүсгүй юм. Тэрээр 16 наснаасаа загварын ерөнтөцөд хөл тавьсан ба Korea’s Next Top Model-д оролцож байв. 

Squid Game киноны Кан Сэбёк нь түүний хувьд бүтээсэн хамгийн анхны дүр байв. Сонирхуулахад тэрээр 36 настай жүжигчин Ли Дон Хвитэй 2016 оноос болзож байгаа аж.

error: Content is protected !!