Г.Бадамцэцэг: Xөлөө тайруулах уу ингээд үxэx үү гээд сэтгэл минь хоёрдоод өөртөө түмэн асуулт тавин хэвтэхэд Дэлгэрмөрөн дүү маань зориг ухаан зааж бүх эмчилгээний зардал мөнгийг босгож өгч байлаа

Иргэн Г.Бадамцэцэг өөрийн цахим хуудаснаа өөрт тусалсан хүмүүсдээ баярлалаа хэмээн бичжээ. Тэрээр 28 жил үхэл амьдралтай тэмцэж яваа хүчирхэг бүсгүй юм.

Бие минь үхэлтэй тэмцэж авах эмнэлэг олдохгүй байхад Нюансын Амарсанаа дуучин маань танил тал найз нөхөд рүүгээ утас цохин нойр хоолоо умартан байж аргаггүй л их тусыг хүргэж билээ. Энэ ач тусыг маpтаж чаддаггүй юм. Маш их талархаж явдаг.

Мөн эмнэлэгт хэвтэж хөлөө тайруулах уу ингээд үхэх үү гээд сэтгэл минь хоёрдоод өөртөө түмэн асуулт тавин хэвтэхэд Т.Дэлгэрмөрөн дүү маань зориг ухаан зааж бүх эмчилгээний зардал мөнгийг босгож өгч байлаа. Бас л талархаад баршгүй.

Одоо харин Орхон дүү маань амьдрах орчинд минь санаа чилээж олон түмэн та нарыг минь уриалан суугаа. Энэ бол миний битүүхэн мөрөөдөл байлаа. Бас л мундаг сэтгэл шүү. Та нартаа ахин дахин талархах сэтгэл минь оволзоод өөрийн эрхгүй пост бичиж сууна даа. Хорвоод ховорхон сэтгэлүүд нь хамгийн хөөрхөн, хамгийн мундаг.

Та нартаа маш их баярлалаа. Бүтэн сайн өдөр олон сайхан уран бүтээлчид маань надад шинэ орон зай. Эрүүл биеийг бэлэглэх гээд зэхэж байна. Та нартаа, намайг дэмждэг, дэмжээд сэтгэл оюунаа чилээж байгаа бүхэнд Бадамцэцэг нь насаараа өртэй. Баярлалаа та нартаа …

Үнэхээр сэтгэл дүүрэн байна. Би нь удахгүй гоё байшинтай бас өвдөх зовох юмгүй болох нь гээд магнай минь хагартал баярлаж сууна. Би ямар хүний өмнөөс өвдөөд байгаа биш дээ алийн болгон зовлон ярьхав гээд дотроо уйлж, нүүрэн дээрээ инээж явсан юм. Гэтэл Orkhon Munkhjargal гэдэг мундаг залуу өнөөдөр яриад бүхий л зовлонгоо уудлаад нэг л сайхан болчихлоо. Намайг дэмжээч гэж хүсэлт гаргасан та нартаа бас гялайлаа. Баярлалаа та нартаа. Сайхан сэтгэлтэй та бүхнийхээ хүчинд л би гэдэг хүн амьд оршиж байна. Баярлалаа та нартаа ахин дахин талархая хэмээжэээ.

27 жилийн өмнө согтуу жолооч доод мөчийг нь буюу 2 хөлийг нь 100% мэдрэлгүй болгож хорвоо дээр гишгэж явах боломжгүй болсон хөөрхий бүсгүйд дахин нэг туслаарай Монголчууд минь. Буян буцаад ирэхдээ бороо шиг асгардаг гэдэг.

error: Content is protected !!