Б.Алдap: Миний ээж энэ хорвоогийн хамгийн сайн ээж, хамгийн сайн эмээ

НҮБ-ын элч дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунааг өдгөө мэдэхгүй хүн байхгүй. 8 настай балчираас 80 настай буурай хүртэл сонсдог.

Тэрээр өнгөрсөн долдугаар сард том хүү Алдар нь хүүтэй болж дуучин Ариунаа эмээ болсон юм.

Түүний том хүү Алдар томоожиж тун халамжтай хань мөн аав болжээ.

Тэрээр том хүү нь нэгэнтээ Миний ээж энэ орчлонгийн хамгийн мундаг ээж бас эмээ хэмээсэн байдаг.

1967 оны энэ өдөр Улаанбаатар хотноо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Төмөр, Баянжаргал нарын охин болон төржээ.

Түүний хувьд нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурч байх үеэсээ Л.Галмандахын удирдлага доор бэлтгэл, сургуулилт хийж, Нарны дуулал хамтлагт дуулж байсан билээ.

Тэрбээр 15 настай байхдаа 16 нас хэмээх анхны дуугаа дуулснаар урлагийн замнал нь эхэлсэн юм.

Гал цогтой, д.айчин энэ бүсгүйн дуулсан дуу бүхэн хит болж, ард түмний хайртай дуучны нэг болсон билээ.

Ингээд үзэсгэлэнт дуучиныхаа аз жаргалтай гэр бүлийн сүүлийн үеийн зургаас хүргэж байна.

error: Content is protected !!