Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин М.Мойлоо Mr.Olympia-д V байрт шалгарчээ

Дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин Мойлоо бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэн, ээжтэйгээ хамт амжилтын төлөө зүтгэж яваа билээ. АНУ-д болсон Mr.Olympia Amateur тэмцээнд М.Мойлоо бикини ангиалда өрсөлдөн шагналт V байрт шалгарчээ.

Энэ талаараа тэрбээр цахим хуудсандаа Энэ гайхалтай спортод дурлуулж оруулсан аав, ээждээ, ямарч үед намайг тултал дэмжиж, намайг энэ тэмцээнд бэлдсэн хайрдаа үргэлж бидний ард асаалттай танк шиг байдаг Champ fitness-ийн бүх тамирчид, хамт олон, ажилчиддаа, тамирчин хүний хамгийн чухал зүйл нэмэлт бүтээгдхүүнээр хангадаг Scitec Nutrition Mongolia, хамтдаа тэмцээнд оролцож бүх зүйлд минь тус болсон Angela Batjargal-даа, тэмцээнд явахад тусалсан ах эгч нар, найзууд, шавь нартаа, тэмцээнийг маань зорин ирж үзсэн АНУ-д ажиллаж, амьдардаг Монголчууддаа, амжилт хүсэж мэссэж бичэж байсан бүх хүмүүсдээ бүгдэд нь маш их баярлалаа.

Энэ бүх хүмүүсийн итгэлийг алдахгүй юмсан гэсэн зүйлсл их бодогддог юм байна шүү. Зүгээр л бүх зүйлсэд талархъя цаашдаа улам илүү их хичээнэ, яалт ч үгүй цаг хугацааны спорт юм гэжээ.

error: Content is protected !!