Гишүүн асан Т.Гандигийн охин Бөртэ Үжин Увсад цахилгаан станц барина

Улстөрөөс холдож нэгэн цагт Монголд Улсаас Унгар улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, УИХ-ын гишүүн асан Т.Гандигийн охин Бөртэ-Үжин үе тэнгийн залуус дундаа нэлээд танил болсон нэгэн.

Тэгвэл тэрбээр цахилгаан станц барих төслийн ажлын ТУЗ-н гишүүнээр ажиллахаар болсон байна. 60мВт-ын хүчин чадал чадал бүхий цахилгаан станцыг Ай Си Жи ХХК-ийн хөрөнгө оруулалтаар, Баруун Монгол Энержи ХХК Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор Шанагын нүүрсний уурхайг түшиглэн Увс аймгийн төв Улаангом хотод байгуулахаар болжээ.

Манай улсын Баруун бүсийн эрчим хүчний систем ОХУ-аас хэрэглээний эрчим хүчээ худалдан авдаг. Тус системд баруун аймгуудын 60 гаруй сумд холбогддог. Саяхан ОХУ-д дэд бүтцийн засвар хийх үед эдгээр сум эрчим хүчний хомсдолд  орж чамгүй асуудал үүссэн. Баруун бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг дотоодоос шийдэх асуудал 2012 оноос эрчимтэй яригдан төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдэхээр болсон

Бүтээн байгуулалтын төсөл дээр Ай Си Жи” ХХК-г ТУЗ-д төлөөлөхөөр Г.Бөртэ – Үжинг томилжээ. Цахилгаан станцын бүтээн байгуулалт 2022 оны тавдугаар сараас 24 сарын хугацаанд үргэлжилэх аж.  

Энэ бол хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж буй хоёр дахь цахилгаан станцын төсөл юм. Өмнө нь Өмнөговь аймгийн Цогцэций суманд үндэсний тэргүүлэгч байгуулагуудын нэг болох Эм Си Эс-ийн хөрөнгө оруулалтаар 10мВт-ын цахилгаан станц байгуулагдан зэргэлдээх сумдын эрчим хүчний асуудлыг шийдсэн.

Ийнхүү тэрбээр өөр салбарт хүч үзэхээр болсон нь энэ юм. Бөртэ Үжин гэх энэ бүсгүйг Люмино хамтлагийн Сэмбий, Цэцэ-гийн Хөөрхөн хөлийн хуруу зэрэг дууны клипнээс харсан болов уу.

Үүнээс гадна түүнийг LOF РС тоглоомын газрын эзэн гэдгийг залуус сайн мэдэх байх. Комьютер тоглоомын газрын 8 салбартай түүнийг зарим нь LOF-н LORD Бөртэ аниа хэмээн хочилдог. 

Үүнээс гадна тэрбээр СТАР телевизийн цаг агаарын хөтлөгч болж, хувцаслалтаасаа болоод мөн л олон шүүмжлэлийн бай болж байсан билээ. 

Хамгийн сүүлд тэрбээр РЕМАКС руу орж, үл хөдлөх хөрөнгө зууч агент болж мэргэжлээ сольж байсан ч ийнхүү увсчуудыг цахилгаантай болгох том ажил ханцуй шамдан орохоор болжээ.

error: Content is protected !!