Г.Угалзцэцэг: Охин бид хоёр зорьсондоо хүрлээ

Бодибилдинг фитнесийн спортын олимп хэмээгддэг MR.Olympia тэмцээнээс МУГТ Г.Угалзцэцэг шилдэг тавд шалгарч, 4-р байрын медаль хүртжээ.

Харин түүний охин М.Мойлоо уг тэмцээний бикини C ангилалд шилдэг тавд шалгарсан байна.

Тэмцээнийхээ амжилтын талаар МУГТ Г.Угалзцэцэг Би үнэхээр сэтгэл хангалуун байна. Өөрийнхөө ангилалд Мексик, Өмнөд Америк, Бразил гаралтай 30 гаруй тамирчинтай өрсөлдөн 4-т орлоо. Би дотроо Энэ олон гайхалтай тамирчнаас шалгарч чадах болов уу гэсэн aйдaстaй байсан гэдгээ нуумааргүй байна.

Миний хувьд гарахыг хүссэн, өрсөлдөхийг хүссэн бүх тайзан дээрээсээ медальтай буусан.Нийт монголчууддаа, МБФХ, үе үеийн тамирчид, гэр бүл, найз нөхөд, CHAMPFITNESS-ийн агуу гэр бүл, тэр дундаа намайг үргэлж хурцалж, өдөөж зоригжуулан дэмждэг хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа.

Мөн Америкт амьдардаг олон монголчууд маань танихгүй мөртлөө биднийг дэмжихээр ирсэн байсан. Маш их баярлалаа” хэмээжээ.

error: Content is protected !!