Тэр бичлэгийн тухайд надад ичиx зvйл бaйхгүй, xyлгaй хийж биeэ vнэлcэн биш гaй л бaйна

Өөрийн нөхрийг Төмс хэмээж шoглoж oлны анxaaрлын төвд орсон Екатрина онлайн дэлгvvрийг ажлyyлдаг бүсгүйг Ж.Өлзийжаргал гэдэг. Эмэгтэй xyвцас онлайнaaр болон дэлгvvр дээрээ зардаг авxaaлжтай, нaймaaчин бүсгүй мaaнь өөрийн баpaa бүтээгдэхvvнээ сурталчилахдaa фэйсбүүкээр лайв хийдэг.

Саяхан лайвынхaa үеэр урдaa цахилгaaнтай савхин юбка рекламдахдaa Bоо Boo Bоо гээд л оpондoo opoход бэлэн, cekcyaлны юбкa хэмээн рeкламдсан нь цахим орчинд шyyгиан тaриад байна.

Энэ талaaр тэрбээр Тэр бичлэгийн тухайд надад ичэx зvйл байхгүй. Яaдын амдьрахын төлөө болоxooc ямар xyлгaй хийж биeэ vнэлcэн биш гaй л бaйна хэмээн xapиулсан. Нэмж хэлэхэд энэ бичлэг дээр юбка бүгд зарагдаад дууссан гэнэ лээ.

Екатерина онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Ж.Өлзийжаргалын сонирхолтой яриаг хүргэе.

Багаасаа хилийн чанадад наймаа хийж амьдралтай нүүр тулсан түүний яриаг хүлээн авна уу.

-Таны бага насны талаар яриагаа эхлүүлье.

-Намайг Ж.Өлзийжаргал гэдэг. Нийтлэг олонд танигдсан нэр нь Екатерина Белла. Яагаад Екатерина гэдэг нэртэй болсон гэж олон хүмүүс асуудаг. Екатерина нь орос нэр. Арван жил, оюутан нас бүгд Орост өнгөрсөн. Орост ө үсгийн дуудлага байдаггүй, 33 үсэгтэй. Манай багш намайг энэ нэрээр дуудсан. Екатерина нь Оросын хатан хаан байсан. Зургаадугаар ангиас хойш Орост очсон. Тэнд арван жилээ төгссөн. Орост төмөр замын сургуульд орсон ч ар гэрт асуудал гараад харамсалтайгаар төгсөж чадаагүй. Монголдоо 2007 онд ирсэн дээ.

-Анх хэдэн настай байхдаа ажил хийж байсан бэ?

Би багийн наймаачин байлаа. Зургаадугаар ангид Орост очоод хамгийн анх наймаа хийж байсан. Манай ээж дээр үеийн Нарлаг Монголын наймаачин байсан. Багаас минь наймааны замд ээж хөтөлсөн. Манайх Москвагаас цаашаа Рязань хотод байсан юм. Наймдугаар ангиасаа ээжийг байхгүйд үүрийн 04:00 цагт Москва ороод захуудаар явж цүнхээ зараад, наймаагаа хийдэг байлаа. Ээжийг байхгүй 14 хоногийн хугацаанд биеэ даагаад сурсан. Наймдугаар анги байсан гэхээр 14 настай байсан юм байна. Өглөө нь сургуульдаа явна. Хичээл 12:00-13:00 гээд дуусахаар зах руу яваад, майхан бариад, цүнхээ өлгөөд зардаг байсан. Хоёр, гурав хоноод бараагаа дараад Москва руу явдаг.Одоо бодоход ямар их зориг гарсан юм. Визгүй нууцаар Орос руу бараа зардаг байлаа. Дандаа хараар ажиллаж байгаа Узбек хүмүүс явна. Зөвшөөрөлгүй болохоор үүр, шөнөөр их явна. Би хүүхэд байсан болохоор тэрийгээ мэдэхгүй л байдаг байлаа. Тэгээд хичээл амраад л зуны гурван сар зах дээр наймаагаа хийнэ дээ.

-Говь хангай мебельд байсан үеэ яриад, хамт олноо дурсаач?

-Говь Хангай мебельд гурван жил ажилласан. Ажиллаж байсан газруудынхаа захирал, хамт олноо хэзээ ч муулж байгаагүй. Манай захирал намайг Чи бусдаас өөр. Чиний байгаа байдлыг байгаагаар чинь хүлээж авч байна гэдэг байсан. Би аливаад манлайлах гээд байдаг. Бид нарт яагаад цалин бага өгөөд байна. Ороод хэлье л дээ гээд манлайлаад байдаг. Орос суурьтай, үзэл бодол нь хэнээс ч хараат бус хэлэх үгээ хэлдэг.

-Лайв хийж байхад хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?. Түүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

Лайв хийж эхлэхэд хүмүүст тэнэг, мангар, эргүү гэж дуудаж байдаг. Гэхдээ түүнийг эмзэг хүлээж аваад, намайг тэнэг гээд байна гэж нэг ч удаа бодож байгаагүй. Надад өөрийн гэсэн зорилго бодлого мөрөөдөл байгаа цагт хүн намайг тэнэг, мангар гэж элдвээр хэлэх нь надад сонин биш. Юм болгон дэс дараатай. Даваад гараад ирсэн байхад хүртэх ёстойгоо хүртэнэ. Тиймээс хөдөлмөр, хөдөлмөр бас дахин хөдөлмөр. Хэцүү зүйл замд таарсан ч юу ч бодохгүйгээр урагшаа хараад явдаг. 14,15 настайгаасаа хойш хүний дор ажиллаад худалдагч хийгээд сурсан болохоор муу, муухай, есөн шидийн үг сонсоод, доромжлуулаад сурсан. Дэлгүүрт орж ирж байгаа үйлчлүүлэгч Чи ямар өөдтэй болоод худалдагч хийдэг юм. Мундаг байсан бол өөр газар байж байна. Арчаагүйдээ худалдагч хийж байгаа гээд маш их доромжилдог. Өөрийн бизнесээ хийгээд явахад нэг ч зүйл төвөгтэй санагддаггүй. Энэ бүх зүйлээс эрч хүч авдаг.Ажлын талбар дээр хүн намайг юу ч гэж хэлсэн уйлж, гомдож, цөхрөх шалтгаан байдаггүй.

-Лайв хийж байхдаа гаргадаг үйлдэл тухайн үеийн эмоци уу ? Эсвэл маркетинг уу?

-Амьдрал дээр төлөв даруу хүн биш. Заримдаа хүн л юм чинь дараагийн ажлаа төлөвлөөд суух үе байна. Үргэлж орилоод, галзуураад, явахгүй. Хаана, яаж биеэ авч явах уу гээд маш сайн мэднэ. Зарим хүмүүс Чамайг дэлгүүрт явж байхыг харсан. Чи даруухан явж байна лээ” гээд байдаг. Би дэлгүүрт орилоод явав л гэж дээ. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх гэдэг нь явсан газар бүрдээ орилох биш. Хүмүүс буруугаар хүлээж аваад Чи чөлөөтэй гэсэн орилооч, юм яриач гэдэг. Хаа явсан газраа орилох нь галзуугийн шинж тэмдэг. Олон нийтийн газар, автобусанд суугаад Юу байцгаана гээд орилохгүй нь тодорхой. Дэлгүүрт ороод би талх авмаар байна гэхгүй нь мэдээж. Лайв хийж байхдаа гаргаж байгаа эмоци яг л өөрөөрөө байдаг. Энэ нь ямарваа нэгэн тавилттай жүжиг биш. Заримдаа лайваа дуусгаад өөрийгөө хараад эргүү юм аа гэж бодож л байдаг.

error: Content is protected !!