Дуучин Э.Чулуунчимэг: 3 ихэр хөөрхөн мамагийн аав ээж болсон 2 сайхан найздаа халуун баяр хүргэе ээ

ЭХЭМҮТ-д өчигдөр /2021*10*07/ гурван ихэр мэндэлсэн сайхан мэдээ өглөө биднийг угтсан билээ. Энэхүү сайхан мэдээний эзэн маань залуу дуучин Э.Алтанхундагын гэргий Т.Даваажаргал байжээ. Тэрээр гэргийдээ гурван ихэр хүүхэд бэлэглэсэн ханьдаа баярлалаа гэжээ.

Залуу дуучин Э.Алтанхундагын хувьд Увс аймгийн Сагил сумын харъяат бол түүний үзэсгэлэнт гэргийн хувьд Завхан аймгийн Сонгино сумын харъяат аж. Тус хосууд нь хоёуулаа ихэрийн удамтай бөгөөд гэргийн хувьд биеийн байдал нь сайн байгаа гэжээ.

Хосууд өмнө нь нэг хүүхэдтэй байсан ба өнөөдөр 2 хүү нэг охинтой болсноор дөрвөн сайхан хүүхдийн ээж аав болжээ. Тэдний мөрөөдөл нь зургаан хүүхэдтэй болох гэнэ шүү.

Олон хүмүүс хосуудад гурван ихэр хүүхдээ өлгийдөн авсанд нь баяр хүргэж байгаа бөгөөд дуучин Чулуунчимэг найздаа хандан цахим хуудаснаа “3 ихэр хөөрхөн мамагийн аав ээж болсон 2 сайхан найздаа халуун баяр хүргэе ээ. Аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе хэмээжээ”

Ихэр заяаг олж мэндэлсэн гурван сайхан хүүхэд болон гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсэе.

error: Content is protected !!