Ж.Нарана: Ануужингаас авахуулаад балай юмнуудыг дэмжээд байсныхаа горыг хүртэцгээ!!!

Намрын чуулган нээлтээ хийснээс хойшхи анхны хуралдаанаараа Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн хэлэлцэн энэ талаар улс төрчид болоод иргэдийн сонирхолтой байр суурийг танилцуулж байна.

Олон арван бест селлер ном туурвин уншигч олноо эчнээ танил болсон зохиолч Ж.Наранаг – Асуудал ийм хурдацтай өрнөнө чинээ санасангүй! Монгол тэртэй тэргүй Хятадуудад дийлдэшгүй арвин өр тавьчихсан улсууд юм чинь одоо энэ хууль гармагц Наад өрөнд чинь бид хэдэн сайхан зарагдахгүй байгаа байрнаас чинь аваад ганц биe эрчүүдээ оруулъя гээд цэрэг армиа оруулсан ч саадгүй болжаам бишоо?

Яджаахад шуналтай хэдэн эргүү монгол хүүхнүүд нь Энэний байрыг нь авна гэж мэдрэлтээд өнөө алдарт Одонгийн 4, 6 хүүхдээ гаргахаар шуурцгаана. Гэвч хятад хүн байраа бүү хэл бандаашаа ч зүгээр хаяхгүйшт  Яджаахад бөөнөөрөө синофарм шахуулцан байдаг! Үнээр тавиулжээ! Хятадын хаад 300 жилийн чинадын алсыг хардаг бол түшмэд нь 30 жилийн цаадхыг хардаг гэж үнээр үнэн ажээ. За ингээд Галтруудаа хүлээж авахдаа бэлдэнэ үү дээ Ануужингаас авахуулаад балай юмнуудыг дэмжээд байсныхаа горыг хүртэцгээ!!!

Монголд 150 саяын хөрөнгө оруулсан бол оршин суух зөвшөөрөл олгохоор тусгажээ

Намрын чуулган нээлтээ хийснээс хойшхи анхны хуралдаанаараа Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээлийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох, гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам. доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

Судалгаанаас харахад 2013 оноос манай нэг хөрш улсын хөрөнгө оруулалттай компани 70-80 хувийг нь эзэлж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээнээс харахад Канад улс нэгдүгээрт, БНХАУ хоёрдугаарт бичигдэж байгаа аж. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэллээ.

Т.Доржханд: -Бид 10 тэрбум ам.долларын эдийн засаг дээр сүүлийн 10 жил гацчихаад байна. Хамгийн сүүлийн боломж гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалт авахын давуу тал нь өр үүсгэхгүй, хөрөнгө оруулагч эрсдэлээ үүрнэ. Тиймээс хөрөнгө оруулалтыг дэмжихээс өөр аргагүй. Цагаачид чинь мөнгө барьж орж ирэхгүй.

Хятадyyд оpooд ирнэ гэж хачин юм ярьдагaa больцгoo. Ийм зүйл пapламент дээр ярих юм бол энэ улс чинь xөгжихгүй шvv дээ гэлээ.

Ц.Даваасүрэн: -Хуулийн төслийг дэмжихгүй . Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулагчдад тавигддаг 100 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байх гэдэг шаардлагыг авч хаяад Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байх гээд заалт оруулж ирж байна. Энэ заалтаар худалдан авсан байр эсвэл үнэтэй машинаа харуулчихад л Монголд оршин суух зөвшөөрөл авах юм байна. Үүнээс болгоомжилд, энэ хуулийн төслийг ҮАБЗ-өөр ярилцах нь зүйтэй гэж үзэж байна.

Х.Ганхуяг: -Визтэй холбоотой асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдээд явах боломжтой. Өнөөдрийн хуулиар таван тэрбум ам.доллар оруулж ирээд 50 мянган хятад иргэнийг суурьшуулах жинхэнэ боломжтой байгаа шүү. Дараа нь 100 мянган ам.долларыг хэрхэн ашигласан гэдэг нь ямар ч хяналт алга.

Ж.Ганбаатар: -Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэдэг заалтыг бүхэлд нь хасах нь зөв.

С.Одонтуяа: -Гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн их айж байгаа зүйл бол дээрэм, авлига. Төрийн өндөр албан тушаалтнуудын зохион байгуулалттай дээрэм байдаг. Хууль, шүүхийн байгууллагатайгаа хамтарч байгаад гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг. Гадны хөрөнгө оруулагчдын Монголын улс төрчдөд итгэх итгэлийг яаж сэргээх вэ.

Х.Ганхуяг: -Дээрэм, авлига бол шүүхийн журмаар явах ёстой. Гол зарчим нь хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгаж, босго тавилгүй байя л гэж байгаа юм.

Ж.Сүхбаатар: -Хөрөнгө оруулалтын хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдад тавигдах шаардлагыг 100 мянган ам.доллар байсныг 50 мянга болгож бууруулж байгаа юм байна. Ингэснээр Монголд орж ирэх хөрөнгө оруулагчдын гэр бүлийн хүмүүсийн тоо хэдээр нэмэгдэх үү, манай улсад ирэх ашиг нь юу вэ. 50 мянган ам.доллар гэдэг нь 150 сая хүрэхгүй төгрөг. Ийм хэмжээний хөрөнгө оруулсан гадаадын иргэдэд манай улсад байнга оршин суух эрхтэй болох юм байна. Эсвэл хууль бусаар Монголд байгаа гадаадын иргэдийн хууль ёсоор байлгах боломж олгож байгаа юм уу.

Гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад 51.9 хувийн саналаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжив.

Үүний дараа Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлснийг хэлэлцэж 79.1 хувийн саналаар түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

error: Content is protected !!