Дуучин МУГЖ Ч.Насантогтохын залуу насны төрх

Соёл-Эрдэнэ хамтлагийн гоцлол дуучин, СУИС-ийн багш, Монгол түмний урлаг, соёлын боловсролд 40 дэх жилдээ чин үнэнчээр зүтгэж буй МУГЖ Ч.Насантогтох.

Сошиал орчинд идэвхтэй байдаг тэрээр Залуу нас минь даан ч сайхан хэмээн зургийн хамт нийтэлжээ.

Ингээд түүнтэй ажил амьдралынх нь талаар хэсэг хором ярилцсан юм.

-Дуучид ихэвчлэн багадаа хөшигний хойно орж, дуучин болж тоглодог байсан гэгчлэн урлагийн замналаа ярьдаг. Таны хувьд тэгж тоглох насандаа урлагт хөл тавьсан талаар сонсож байлаа.

-Миний аав, ээж 17, 18 насандаа Завханы Сонгино, Сантмаргац сумаас Улаанбаатарт ирж, гал голомтоо бадраан, би анхны охин нь болон мэндэлж байсан түүхтэй. Манайх ажилчны раойн, одоогийн ХУД-т амьдардаг, ээж маань гутлын үйлдвэрт, аав минь Улсын ардын дуу бүжгийн чуулга, одоогийн Үндэсний дуу бүжгийн чуулгад их хуур хөгжим тоглодог байлаа.Тухайн үед Хөгжим бүжгийн дунд сургууль-аас тусгай комисс гарч, авьяаслаг хүүхдүүдийг шалгаруулан авахаар бүх цэцэрлэгээр явдаг байсан юм. Тэр шалгаруулалтад ангийн найз Урнаатайгаа (Үүрийнтуяа хамтлагт дуучин байсан) хоёулаа шалгарч, Хөгжим бүжгийн дунд сургуульд орсон.

-Морин хийлч мэргэжлээр суралцаж байсан танд дуучин болох тохиол яаж бүрдсэн юм бэ?

-1977 оноос дуулах боломж бүрдэж, 1980 оноос үзэгчдэд бага багаар танигдаж эхэлсэн. Хоёр улсын ганбат найрамдал, эв нэгдэлийн тухай, улс төрийн сэдэвтэй дуу дуулж, тэмцээн уралдаанд оролцож, эх орныхоо урлаг соёлыг гадаад орны дуучдад сурталчилдаг байлаа. Тухайлбал, Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа эх дэлхийдээ буухад нь “Сансар” нэртэй хамтлагтайгаа дуулж, гар барьж, хамт зургаа авахуулж байсан сайхан үе маань санаанд бууж байна.

Тухайн үед Монголд намайг хэн ч таньж мэддэггүй байсан ч Зөвлөлт холбоот улсад багахан танил болсон байсан шиг байгаа юм. Урт үстэй охин гээд л хүмүүс танина. Жаахан ү.ндсэрхэг ү.зэлтэй байсан ч юм уу. Ер нь эх орноосоо хол явсан хүн эх орноо улам их хайрлаж, үндэсний юм бүхнээ нандигнадаг. Уртын дуу, морин хуураа сонсох, дээл өмсөх гээд л. Одоо ч гадаад улсад ажиллаж, амьдардаг мянга мянган залуус эх орондоо байгаа биднээс илүү эх орноо хайрладаг нь анзаарагддаг.

-Соёл-Эрдэнэ хамтлаг монголын анхны поп хамтлаг болохоор залуучуудыг байлдан дагуулдаг, та бүхний хувцаслалт, үс засалт мода болдог байсан талаар хүмүүс ярьдаг?

-Үлгэр домог мэт ч үнэн байхгүй юу. Битлз Америк, Европыг байлдан дагуулж байхад, Соёл-Эрдэнэ монголд залуучуудыг шууруулж байсан юм. Хамтлагийн маань тоглолтыг үзэх гээд Драмын театр луу залуучууд хошуурахад дийлэхгүй, гал командынхан даралттай усаар шүршиж тарааж байсан тохиолдлууд бий.Үзэгч хэн байх, хэд байхаас үл хамаарч, нүүр будалт, хувцаслалтдаа анхаардаг байлаа.

Гоё дуу дуулж байгаа хэр нь өдөр тутмын хувцастайгаа зогсох эрх ч байхгүй.Хүмүүс биднийг даган дуурайж байна гэдгийг мэдэх их кайф. Тиймээс тоглолтын хувцасны өнгө, дүр төрхийг үзэх гэж зориуд ирдэг үзэгчид хүртэл байдаг байсан. Тэр ч байтугай зарим нэг нь өөрийн жижиг оёдлын цех хүртэл байгуулж, загвар гаргаж, хувцас хийж байсан тохиолдлоо ярьж байсан үзэгчтэй ч таарч байлаа.

Монголд Соёлын тэргүүний ажилтан (СТА) цол тэмдэг, приус машин, годон гуталгүй хүн үгүй гэх хошигнол бий. Шагналын үнэ цэнийн талаарх таны бодол?Үнэн ш дээ, үнэ цэнэгүй болсон. Миний хувьд Д.Галсанбат ахыг МУГЖ цол хүртдэг жил буюу 1991 онд СТА цол тэмдгээр шагнуулсан. СТА элбэгшсэн нь шагналын үнэ цэнэ дэндүү унасны шинж.

-Монголд Соёлын тэргүүний ажилтан (СТА) цол тэмдэг, приус машин, годон гуталгүй хүн үгүй гэх хошигнол бий. Шагналын үнэ цэнийн талаарх таны бодол?

-Үнэн ш дээ, үнэ цэнэгүй болсон. Миний хувьд Д.Галсанбат ахыг МУГЖ цол хүртдэг жил буюу 1991 онд СТА цол тэмдгээр шагнуулсан. СТА элбэгшсэн нь шагналын үнэ цэнэ дэндүү унасны шинж.

-СУИС-д 20 орчим жил багшилж байгаагийн хувьд залуучуудын хүмүүжил, төлөвшлийн талаар ямар бодолтой явдаг вэ, таны хүүхэд үетэй харьцуулахад?

-Бид мэргэжлийн хичээл заахынхаа хажуугаар хүмүүжил, төлөвшил байнга ярьдаг. Одооны хүүхдүүд тууштай хөдөлмөрлөх, зорилгоо тодорхойлох, хүнлэг байх, үг даахдаа муу, ах захаа хүндэлж сураагүй, өөрийгөө хэтэрхий чөлөөтэй мэт санадаг. Бидний үед нэг насаар байтугай сараар ах хүнийг ахаа, эгчээ гэж авгайлдаг, ахмад хүний үгнээс зөрдөггүй, дэг жаягтай байсан юм шиг байгаа юм.

error: Content is protected !!