Жүжигчин Ооноогийн xэл aм тaтaлcан зoдyyлcaн зуpгийн учиг тайлагдав

Бүтэн Амьдрал олон ангит киногоороо урлагийн карьерээ нэлээд өсгөөд авсан жүжигчин З.Онон сүүлийн жилүүдэд сошиал орчинд идэвхитэй байхын хэрээр түүнийг дагагчийн тооог ч үүнийгээ дагаад нэлээд өссөн.

Саяхан жүжигчин Мөөжиг буюу Мөнх-Эрдэнэ түүнийг шинэ уран бүтээлд бүтээж буй дүрийн зургийг цахим орчинд тараан ташаа тайлбар буюу Дуучин Идэржавхлан эxнэрээ зoдcoн гэх сенсаци xийсэн нь олны анхаарлыг татсан.

Үүнээс улбаалан жүжигчин Онон болон түүний нөхөр тайлбар хийж, тус сенсацийг дэгдээсэн Мөөжигийг хэд хэдэн удаа дараа чадаж хариугаа авч буй бичлэгээ оруулаад байсан билээ. Түүнчлэн энэ зургаас нь болж зарим нэг дагагч нь түүнийг бухимдуулаад амжсан билээ. Тэгвэл энэхүү сенсаци болох үндэс болсон зургийг учиг буюу түүний тоглосон Манайд 1 удаа инээдмийн киноны постер дэлгэгдэж тэрбээр энэ талаараа ийн бичжээ.

Үүүүүүүүүүү бидний хүсэн хүлээсэн Манайд 1 удаа инээдмийн УСК-ны маань албан ёсны постер бэлэн боллоо. Та бүхэнтэйгээ кино театрын дэлгэцээр уулзах гэж байгаадаа туйлын их баяртай байна Ооноо нь Энэхүү киноны Оюунаагийн дүрээр үзэгчидтэй уулзах боломжийг олгосон МУГЖ.Д.Хүрэлхүү ахдаа, найруулагч Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг ахдаа маш их баярлалаа

Кино группийнхэндээ бас маш их баярлалаа. Хөөрхөн хамт олон байсан шүү

2021:10:22нд албан ёсны нээлтэн дээр уулзацгаая

Уран бүтээлийг минь дэмждэг та бүхэндээ баярлалаа Таалагдвал мэдээж like&share хийгээрэй манайхаан хэмээжээ.

error: Content is protected !!