Жүжигчин Х.Баярмаагийн РLАYBОҮ сэтгүүлийг чимж байсан зураг

Жүжигчин Өлзийхүү болон найруулагч Хүсэлбаатар нарын охин Х.Баярмаа анх Монгол Улсаа төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд явснаас хойш олны нүдэнд ихээр өртөх болсон билээ.

2014 онд РLАYBОҮ сэтгүүлд Монгол дахь хувилбараа нийтэлж эхэлсэн бөгөөд эхний хэдэн дугаарыг Монголын урлаг соёлын олны танил бүсгүйчүүд чимж, нvцгэн зуpгаараа олны анхаарлыг татсан. Тэгвэл энэхүү сэтгүүлд 2016 онд жүжигчин Х.Баярмаагийн авахуулсан зарим нэг зураг интернэтээр тарж байсан билээ. Үеийн залуусаас өндөр биерхүү тэрбээр cekcи төрхөө тус сэтгүүлд ийн харуулж байжээ.

Түүний хувьд багаасаа ээж, аавыгаа дагаж теарт очиж, урлагийн гайхамшгийг сэтгэлдээ мэдэрчихсэн байсан болохоор жүжигчин болсон гэдэг. Ухаан орох цагаасаа л жүжигчин болохыг мөрөөдөж байсан тул мөрөөдлийнхөө дагуу л явж байна би хэмээсэн. Жүжигчин гэдэг ямар ч ар, өврийн хаалгагүй, цэвэр хөдөлмөр, хичээл зүтгэл, авъяасаараа бий болдог мэргэжил гэж тэрбээр боддог аж.

Ар, өвөрийн хаалга хэрэглэдэг мэргэжлийн эзэн болохын тулд СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд ангийн хэсэг нөхдийн хамтаар аав,ээжийнхээ продакшнд жүжигчнээр ажилласан. Тэр цагаас хойш түүнийг эцэг, эхийнхээ авьяасыг өвлөөд өдгөө продакшныг нь цааш залж явах эзнээр тодорлоо хэмээн олон нийт харсан. Гэвч Х.Баярмаа АНУ-ыг зорьж, төгсөж ирээд өөрийн гэсэн бизнес басхүү хамтлаг бий болгох том зорилготой гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Тэрбээр үеийн жүжигчдээсээ боловсрол өндөртэй гэгддэг. Унаган орос хэлтэй. Мөн англи хэл сайн. Цаашдаа өшөө олон хэл сурч өөрийгөө хөгжүүлье гэж боддог. Одоо сурахаар зорилт тавиад байгаа хэлний тухайд Франц, Хятад хэл. Ер нь хүн хэлтэй бол хөлтэй гэдэг. Хэр олон хэл сурна төдий чинээ өөрийнхөө оюун ухааныг тэлж, ертөнцийг таньж чадах юм болов уу гэж боддог гэж Х.Баярмаа боловсролын талаарх бодлоо ийн хуваалцжээ.

Олны танил тэр дундаа жүжигчин хүн болохоор өөрийн бие галбиртаа ихээхэн анхаардаг нэгэн. Бусад шиг гоо сайхны хагалгаанд орохыг зорилгоо болгоогүй тэрбээр ээжийнхээ нүд, хөмсөг, царай төрхийг усны дусал мэт дуурайсан. Тиймдээ ч түүнийг хүмүүс андахгүй таньдаг.

Дасгал, хөдөлгөөнөөр барби шиг бэлхүүстэй болсон аж.

error: Content is protected !!