Дуучин Баттулгын гэргий Д.Эрдэнэтогтох: Нялх үрийн минь зургийг тавьчихаад эцгийг нь доромжлох МС гэж ЧИ ЯГ ХЭН БЭ?

Зуу зуунд дуурсагдах дуучид Вандан, Дуламсүрэн нар бол Монголын урлагт домог болон үлдсэн уран бүтээлчид билээ. Харин тэдний үр удам хүү Баттулга нь саяхнаас охинтойгоо хамтарсан уран бүтээл гаргах болсон. Энэ нь олон хүнээс магтаал хүртсэн ч шүүмжлэх хүмүүс цөөнгүй байгаа юм.

Тэдний нэг нь Люмино хамтлагийн дуучин МС. МС-гийн хэлсэн хатуухан үг дуучин Баттулгын гэр бүлд хүндээр тусчээ. Тэр тусмаа түүний гэргий Д.Эрдэнэтогтох түүнтэй хөлөө хүрэх газар хүртлээ явна гэдгээ илэрхийллээ.

Дуучин Баттулгын гэргий Д.Эрдэнэтогтох: Нялх үрийн минь зургийг тавьчихаад эцгийг нь доромжлох МС гэж ЧИ ЯГ ХЭН БЭ? Чам шиг хүүхэн шуухан х ө х б ө г с нийгэмд сурталчлах дуучин нэртэй үеэ өнгөрөөсөн хэн ч тоохгүй үглээч хүнийг гутаан доромжлох эрх байхгүй шүү. Миний нөхөрөөс охин үрээ эцэг хүн яаж хүндэтгэж яаж хүсэл мөрөөдөлд нь хүргэдэгт суралц‼️

Аав нь охиноо хайрлах, охин нь ааваа хайрлах хайр ижилссэн хувцасаар хэмжигддэггүй юм. Эсвэл чи үр хүүхэдгүй эр юм уу? Үрээ хүндэтгэж чаддагүй хүний үрийг доромж үгээр гутаагч эцэг юм уу? Чам мэтийн юм удам судар өвөө эмээ эцгийнх нь нэр алдар гавьяа шагналаар нь цоллож олон нийтийн сүлжээнд од болох гэж үздэггүй юмаа. Чамайг дагах 1000 тэнэг байвч биднийг өмөөрөх 10000 сонсогчид бий. Хүний нэрд халдах хууль буйг санаарай. Эх хүний хувьд хөл хүрэх газар хүртэлээ явна.

Чиний олны танил бидэнд түй ч хамаагүй шүү. Ядарцан муу урлаг гутаагч шоучин минь чиний үглэх миний охины дуулах тэнгэр газар шиг ялгаатай. Чи миний хань шиг аав хэзээ ч байж чаддаггүйгээ энэ постоороо харууллаа. Ийм нөхөртэй чиний эхнэр, ийм эцэгтэй чиний үрс , ах дүү, найз нөхөд чинь энэ постыг чинь хараад чамаас ямар их ичиж байгаа бол доо хэмээжээ

Lumino МС: Дэмий ярианы цаг: Энэ 2 нөхөр Вандан & Дуламсүрэн гээд Монголын зууны манлай дуэт мундаг дуучдын үр ач нар нь юм байна лээ л дээ. Манай нэг найз харж байснаа “энэ эрэгтэй нь арайл хөгшин” үү гэсэн чинь аав нь байсийн байна лээшд. Аав охин 2 байж дурлалт хосуудын стилл бариад байгаа нь жаахан эвсэлгүй харагдаад байсан. Охиныгоо ганцааранг нь дуулуулчихгүй аав жоо илүү юу? Аав болисон дээрээ. Тус тусдаа дуулчихвал пээнүүдийнх нь сэтгэл их амрах байхдаа” хэмээсэн юм.

Харин үүнд МС өөрийн хариултаа дахин өгсөн бөгөөд тэрбээр бичихдээ, Сoшиал орчинд өөрийн талбар дээрээ өөрийн өнцгөөрөө бодол санаагаа илэрхийлсэн биш бүр хүмүүсийг дopoмжилсoн болоод cэвэгдээд явчихлаа шүү! Энийг дopoмжлoл гэж xvлээж авахгүй байхыг хүсье! Дэмий яpианы цаг гэж тодотгож байгаад л бичсэн.

Надад ч угаасаа хүмүүсийн юугаа дуулж яах нь ямар хамаа байхав дээ. Аав охин 2-ыг бол дopoмжлooгүй шүү гэж ахин дахин хэлье! Яагаад дopoмжлол талын өнцгөөр харагдсныг ойлгохгүй байна. Хэрэв тэгж санагдсан бол удамт дуучдын үр ач нараасаа xүлцэл өчье!

Хэлэх гээд байсан санаа нь: Аав охин 2 байж aмрaг хaйрын дуу дуулаад байсан нь хэр зохимжтой вэ л гэж. Тэрнээс гэр бүлийн дуунууд дуулаад явбал т. Би одоо нээх хаа хамаагүй юм руу сaрвалзаж элдвийн юм бичдэг сошиалын xэpүүлч гaр шиг сaнагдчихлаа. Дээр нь тэгээд энд тэндхийн хуудсууд сайтууд дугтуйдуулж аваад aймaaр cэвxиймаа. Шvvмжлэл ч биш, дopoмжлoл ч биш, зүгээр нэг хүний нэг талын өнцгөөр л өөрт хамаагүй юмаа бичээд уран бүтээлчдийг мyyхaй хaрагдуулсан бол yyчлаарай

Шүүмжлэл дагуулаад буй дуучин Баттулгын гэр бүлийн фото зургуудаас хуваалцъя

error: Content is protected !!