Гэм 3эм жүжигт Д.Ганцэцэг дүр бүтээнэ

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран Орфей театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн Гэм 3эм романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж буй билээ. Уг жүжгийн гол дүрүүдийн нэг Алена Ивановнагийн дүрийг Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг бүтээхээр болжээ.

Гэм 3эм романыг утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баяраа жүжгийн зохиол болгосон бөгөөд найруулагч М.Батболд найруулах аж.Жүжгийн нээлт арваннэгдүгээр сард болох юм.

Ташрамд сонирхуулахад, уг жүжгийн гол дүр болох Раскольниковын дүрд Guys хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, Дуня буюу Авдотья Раскольниковагийн дүрд жүжигчин Х.Баярмаа, Семен Захарович Мармеладовын дүрийг Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан бүтээхээр болсон юм.

error: Content is protected !!