МУГТ Э.Цэндбаатар: Mэргэжлийн бокст албан ёсоор орсноо мэдэгдэж байна

Серби улсад зохион байгуулагдах Боксын ДАШТ удахгүй болно. Тэгвэл Киргизстан улсаас МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-д өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

МУГТ Э.Цэндбаатар: Надад Киргизстан улсаас санал ирсэн. Би огт хүлээн зөвшөөрөөгүй. Би одоо мэргэжлийн бокст албан ёсоор орсноо мэдэгдэж байна. Монголынхоо нэрийн өмнөөс дэлхийн дэвжээнд гарна. Ирэх арваннэгдүгээр сард Москвад анхны тулаанаа хийнэ. Түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд улам хичээнээ гэв.

Тэрбээр өмнө нь сорил тэмцээнд оролцож чадаагүй бөгөөд энэ талаараа өөрийн цахим хуудаснаа дараах бичвэрийг оруулж байсан билээ.

60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тийм дээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа гэжээ.

Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд ДАШТ-нд оролцох тамирчныг тодруулахын тулд сорилго тэмцээнд ялсан Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд тулаан явуулахаар шийдвэрлэсэн. Харин жиндээ ороогүй учир О.Тулга эх орноо төлөөлөн тус ДАШТ оролцох билээ.

error: Content is protected !!