Мартагдсан МИСС Д.Уянгалянхуа ДЭЛХИЙ-д Монголыг төлөөлдөг МИСС-г сонгон шалгаруулдаг

Монголын сайхан бүсгүй 2002 наадмын Алтан эрдэнийн титмийг зүүх хувьтай төрсөн мисс Д.Уянгалянхуа миссээс гадна Овжин охид кинонд тоглосоноор олны танил болсон билээ.

Нэг хэсэг мөн л сайхан бүсгүйчүүдийн нэгэн адилаар хэл амны бай болдог байсан тэрээр Макс группийн захирал Ганбаатартай хуримаа хийснээр нам жим амьдралтай, сайн гэргий болсон.

Түүний Мax Mall Их дэлгүүрийн хоёрдугаар давхарт байрлах Max Fashion дэлгүүр S.T John брэндийг оруулж ирэхэд мисс Д.Уянгалянхуа өөрийн компанийн оруулж ирдэг брэндийг өөрийн биеэр сурталчилахаар шийдэн олон жилийн дараа анх удаа моделийнхоо ажлыг хийж байсан.

Дөрвөн хүүхэд төрүүлэн 2015 онд АЛДАРТ ЭХ-н одон хүртсэн гэхэд гоолиг сайхнаараа байсан ч цаг хугацааны эрхээр нас болоод намба нь нэмэгдсээр байаа юм.

Дөрвөн хөөрхөн хүүхдүүдийн ээж болсон ч гоолиг сайхан галбираа хадгалсаар байгаа мисс нэгэн ярилцлагадаа  Би гэрийн aвгaй байхаас хэзээ ч yйдахгүй. Нөхөр хүүхдүүдээ халамжлаад сууж байхад юу нь болохгүй гэж. Миний бодлоор гэртээ байж үр хүүхэд, нөхрөө халамжлах нь сайн хэрэг гэж боддог хэмээн онцолж байсан удаатай.

Хэсэг сураг алдарсан мисс бүсгүй сурталчилгааны зургаар өөрийн бизнесээ сурталчилан дахин хэвлэлийн хуудаснаа эргэн ирж байснаас хойш дахин нам жим болсон. Харин тэрбээр Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбооны удирдах албанд ажиллаж, Монголыг дэлхийд төлөөлөх ДЭЛХИЙН МИСС тэмцээнийг зорих үндэсний ялагчийг тодруулахад хувь нэмрээ оруулагчийн нэг болжээ.

Монголын сайхан бүсгүй 2002 уралдааны тэргүүн мисс
Алтан эрдэнэ-ийн өргөмжлөлт, Увс аймгийн оролцогч Д.Уянгалянхуа.

ОУЭЗБ-ийн дээд сургуулийг Банк санхүү, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. МУИС-ийн ОУ-ын харилцааны сургуульд ОУ-ын эдийн засагч мэргэжлээр магистр хамгаалсан.

Тэрбээр Лежендари Феникс ХХК-ийн Ерөнхий захирал, Сүү ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Оюуны цацал ТББ-ын тэргүүн, Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг байна.

error: Content is protected !!