О.Дөлгөөн: За одоо яахав дээ, хэдэн хoв живэнд дуртай гаруудынх нь лайк, шэйр нь хаа юм дээ

Анхлан Мөрөөдлийн театр хэмээх айлаас уран бүтээлийнхээ гарааг эхэлж уран бүтээл, авьяас чадвараараа олон нийтэд танигдсан уран бүтээлч бол О.Дөлгөөн юм. Олны танил эмэгтэйчүүдийн биеэ сайхан авч яваа гоо сайхных нь ертөнц олон нийтийн анхаарлыг ихээхэн татдаг юм.

Түүний хувьд Америкт хэсэг хугацаанд эрдэм сурч ирээд одоо эх орондоо буй тэрбээр биеийн галбираа хадгалахаар чийрэгжүүлэх дасгал идэвхийлэн хийж Бие бялдаржуулах спортын тамирчин Угалзцэцэгийн удирдлага дор фитнесс дасгал хийж байгаагаа цахим хуудсандаа үргэлж бичдэг.

Завгүй өдрүүдийн хажуугаар түүний талаар цахим орчинд мэдээлэл тарсан нь түүнийг нөхрөөсөө тусдаа байгаа гэх яриа байв. Тэгвэл тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа тайлбар өгчээ.

Ойрд ажлынхаа ард гарч чадахгүй бэлтгэлээ алдаг оног хийлээ… Одоо ахиад ч олон хоног хийж чадахгүй ажилтай байх нь… дасгал хийлгүй дураараа хооллосон хэдхэн хоногийн дотор л жаахан гарч ирэх дөхсөн булчингийн ялгарал сулраад бие хүндрээд л ирдэг юм байна . Гэхдээ зүгээрээ хуучиндаа лав эргэж очихгүй шүү Дөлгөөнөө! Яаж ч байсан урагшилна уу л гэхээс ухрахгүй!

Тэр сошиалд яваад байгаа ярианы хувьд, яая даа нээрээ энэ хэдэн хандалт авах гэсэн утгагүй хуудаснуудыг. За одоо яахав дээ хэдэн хoв живэнд дуртай гаруудынх нь лайк, шэйр нь хаа юм дээ хэмээн тайлбар өгчээ.

О.Дөлгөөн өмнө нь нөхрийнхөө талаар:

Сүүлийн 4 жил миний нөхөртөө итгэх итгэл илүү нэмэгдсэн. Учир нь гэвэл би өмнө нь гэр бүлтэй үр хүүхэдтэй ч гэсэн дандаа завгүй амьдралтай байсан юм билээ. Тэгээдл нөхөртэйгөө хангалттай ярилцдаггүй байснаа ойлгосон юм. Хичнээн хүүхэдтэй болж, хамт амьдраад таван жил болсон ч гэлээ бие биеэ дутуу мэддэг байсан юм байна лээ. Тэгээд яг гадаадад амьдрахдаа би нөхөртөө дахин дурласан.

Амьдралын зовлон жаргал бидэн дээр шууд буугаад ирхэд туслах дэмжих хүнгүй хүний нутагт 2 биенээ гэхээс өөр аргагүй байдаг юм байна лээ. Тэр үед нөхөр маань санхүүгээ бүрэн хариуцаад амьдрал дээрх бүх л асуудлуудад бие дааж шийдвэрүүд гаргасан. Би яг л 100 нөхрийнхөө заасан замаар нь амьдарч үзсэн. Тэр жилүүдэд бид маш амжилттай чадсан юм даа. Би ямар сайн түшигтэй хүнтэй суусан юм бэ дээ гэж олзуурхсан.

Тэгхээр хэтэрхий завгүй амьдрал хосууд бидэнд бие биеэ таних боломжыг багасгадаг юм байна лээ. Заавал хүний нутагч ухааралгүй яг одоо бие биедээ цаг гаргаж ярилцаж, хэн хэнээ таньж мэдээрэй. Бас дахин дурлаарай хэмээн хэлэе гэж байжээ.

error: Content is protected !!