Дуучин Нара: Xүн энд эpүүл болох гээд үзэж тaрж байхад aмьд cэpүүн дээр минь зyл өpгөх нь ээ гaрууд

Дуучин М.Нарагийн бие нь муудсан талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа бичсэн билээ. Зарим нэг сайт түүнийг нас барсан хэмээн худал мэдээ цацаж олны анхаарлыг татаад байсан тэрээр би амьд байгаа шүү хэмээжээ.

М.Нарантуяа цахим хуудаснаа:

Хүн энд эрүүл болох гээд үзэж тарж байхад амьд сэрүүн дээр минь зул өргөхнээ гарууд. Эцсийн эцэст ингээд үхвэл нээрээ л хэдэн маань хэлсэн улс л үлдэнэ дээ. Биеэн бодож амиа л хичээх минь юм байна өө. Надтай надгүй хорвоо эргэх ч хүү минь надгүй бол яах билээ. Би энэ улсын худалч хулгайч хүчирхийлэгчдийн эсрэг баатар болж чадахгүй юм  шиг байна уучлаарай. Угасаа ч дийлэнх олноороо мөнгөнд боолчлогдож хү чиндүүлсэн нь мэдүүлгээсээ буцаж хохирлоо мөнгөөр сольж байхад эцэст нь би хүн гүтгэгч хий хашгирагч болж үлдэх юм байна. Өөрсдийнхөө төлөө эцсээ хүртэл явдаггүй хүмүүсийн төлөө би эцсээ хүртэл яваад байдаг ёстой илүү зан аж!! Өөрийгөө хичээх минь эрүүлхэн байж илүү хоног хүүдээ харагдаж байх минь.

За Нара нь ямартаа ч эмнэлэг бараадсан. Өнөөдөр уг нь маш олон төлөвлөгөөт ажилтай байв. Ээжийг минь төрүүлсэн эмээ Намдаг минь бурхан болоод өнөөдөр унасан нутаг Өвөрхангайн Хужирт суманд нь хөдөөлүүлж байгаа. Ажил явдалд нь оролцож болох жил ус таарсан нь манай гэрээс хотод байгаа нь ээж бид 2 л байв. Гурав дахь өдөр зөгийн ажлаар Түнхэл явсан хойгуур эмээгээ бурхан болсныг мэдээд зөгийн ажлаа яаравчлан болгоод 4дхийн шөнөдөө давхиж ирэв. Тавдaхад өвөө дээрээ очиж, ах дүү нартайгаа уулзаж бүтэн сайнд явах суухаар тохироод харихдаа их ядраад байгаа юм чинь бас хэдэн зөгийчдөө баярлуулж саун оруулна гэсэн амлалтандаа хүрэнгээ өөрөө ч бас амраад авъя гээд орсон юм.

Халуун хүйтэн харшиж үүсэнд байсан үрэвслийг сэдрээв бололтой. Тэр оройноосоо хатгуулаад хэвлий цанхайж хатгаж өвдөөд эхэлсэн юм. Бүтэн сайны үүрээр эмээгийнхээ ажил явдалд оролцохоор явах хүн чинь нэг л биш өвдөөд байхаар нь аа энэ бөөр өвдөж бн зүгээр болчино гээд жин тавиад хэвтээд байтал бүр гэнэт олгой ч байж мэдэх вий гэмээр баруун хэвлий бүхэлдээ өвдөөд энэ бишээ гээд Интермэдийн яаралтайгаар ороод цусны шинжилгээ, хэвлийн КТ өгсөн чинь ашгүй олгой биш байна гэнэ. Харин бөөр их үрэвсэлтэй, шээсний замын үрэсвэл байна гэж гарлаа.

Өө за за олгой биш нь яамай өвчин намдаах уугаад эмээгээ нутагт нь буурилуулах ажилд оролцноо хө ээжийгээ аваад давхина гэсэн чинь ээж за юутай ч харъя гэж байснаа чи нэг л бишээ наад нүүр ам хаван ихтэй байна. Ээж нь эгч дүү нартайгаа яваад ирье, тэр болтол миний охин гэртээ харзнаж бай гээд явав. Өглөөгүүр өө би явсан ч гайгүй байх байсым бишүү ухааны юм бодоод хэвтэж байтал аа тийм үү чи гээд л хатгуулаад эхлэв.

За заа угаасаа нэгдхээс эмнэлэгт хэвтэх нь дээр байсан юм байна даа гэж бодсон шигээ элдэв эм тан буруу зөрүү хэрэглэж яанам гээд байж байтал толгой янгинав. Тэгснээ айхтар жихүүцэж даарч эхлэв. Баахан юм давхарлаад гүрийтэл ашгүй унтсан байж. Нэг сэрсэн чинь усан хулгана, амнаас халуу дүүгээд хамаг бие шатаж байгаа хэр нь даараастай бас өвдөг тохой бүр хөлийн ул хүртэл татаад байгаа мэдрэмжтэй янгинаад… Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр бөөр гээд байсан дахиад ковид тусчихаж бгаа юм биш байгаа гээд бодчихсон чинь л за бүр цээж хэвлий бүр ёстой нэг базлаж өгч байна. За харзная гээд хэвтээд байтал улам дордоод байх шиг…

Гэнэт түргэн дуудая гэж бодов. Ирлээ үзлээ. Зүрх цохилт 110 гарсан даралт 140гарсан халуунаас болж байгаа байх гэнэ. Түргэн явсны дараа бүр айхтар базлаад бүр хэвтэвч суувч хатгаж өвдөөд, хэвлий 10 н сариай жирэмсэн хүн шиг хөөж томорчихоод цанхайж унжиж өвдөөд.. Сонгдо эмнэлгийн яаралтай руу шинжилгээний бичгүүдээ бариад нугаларсан амьтан очоод хэвтүүлээд өгөөч гэв. Шинжилгээнүүдийг үзээд шээсээр уураг алдаад байна, цагаан эс улаан эс юу юу гэнэ вээ хэвтэхгүй бол болохгүйнээ угаасаа ор байхгүй гэж байтал ашгүй нэг ор гарсан байж таарч хэвтээд өвчин намдаах тарианууд, нийтдэг антибиотек эмчилгээ гэнүү (шээсний бактерлоги, болон бас өөр дэлгэрэнгүй шинжилгээ хариу гартал) хийж байна.

Цээж хэвлийн цанхайж хатгаж өвдөх бол хэвээрээ л байна. Азаар ковид биш бн. Хоёрдугаар төлөвлөгөө нь өнөөдөр Олон Улсын Охидын Өдөр учраас Me Too Mongolia хөдөлгөөнийхөнтэйгээ охидын уулзалт хийе гэж төлөвлөж байтал ийм л юм боллоо. За тэгээд энэ постыг дүгнэхэд эмээ минь 90н насыг зооглоод өндөр насны буянаа хайрлаад буцсаан, жам юмдаа. Харин дөнгөж 38тай мань энэ залуугаасаа ингэж их таргалж турж, элдэв өвчин болж үрэвсэж өвдөж татахаас нааш эмнэлэг барааддаггүйн гайгаар элдэв юм дуулгах вий л гэж бодож байна.

Ээ тэгээд л тогоо хөмрөх гэж байгаа биш амьдрал, ажил, амьтан хүний төлөө галзуу солиотой юм шиг өөрийгөөө хаяж явсаар үнэнд гүйцэгдэж атирч унаж байна. Бор хүүдээ эрүүл эсэн мэнд хань болж амьдарвал л барав юм байна дөө. Жич: Монгол эмэгтэйчүүд бид ч нийтээрээ шахуу ийм л өөрийгөө умартан давхидаг зантай шүү дээ. Эрүүл мэндээ л анхаардаг юм шүү. Эмээ минь тэнгэрийн оронд тайван нойрсог дээ, Ум Манэ Бадмэ Хум хэмээжээ.

error: Content is protected !!