Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа ирэх сард хийнэ

ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд өрсөлдөх шийдвэр гаргаад байгаа билээ. Азийн аварга, Азийн наадмын аварга тэрбээр энэ жил ДАШТ-д өрсөлдөх хүсэлтэй байсан ч санаснаар нь болоогүй.

Түүнийг сорил тэмцээнээс шалгарсан О.Тулгатай өрсөлдүүлж, ялсныг нь дэлхийн дэвжээнд хүч сорилуулахаар болсон ч Э.Цэндбаатар өрсөлдөөгүй.

Тэгвэл тэрбээр мэргэжлийн боксын анхны тулаанаа ирэх сард ОХУ-д хийхээр болжээ.

МУГТ Э.Цэндбаатар: Надад Киргизстан улсаас санал ирсэн. Би огт хүлээн зөвшөөрөөгүй. Би одоо мэргэжлийн бокст албан ёсоор орсноо мэдэгдэж байна. Монголынхоо нэрийн өмнөөс дэлхийн дэвжээнд гарна. Ирэх арваннэгдүгээр сард Москвад анхны тулаанаа хийнэ. Түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд улам хичээнээ гэж өмнө мэдээлсэн билээ.

error: Content is protected !!