NO RULES олон ангит киноны Зулын дүрд тоглосон Б.Хунцэнгүүн

VOO original series, Oi entertainment-ийн бүтээл No Rules олон ангит кино 8-р сарын 29-нд нээлтээ хийснээсээ хойш үзэгчдийн анхаарлыг ихэд татаж, эхний ангиасаа л шуугиан тариад байна.

Ням гараг бүрийн 22:00 цагаас Боловсрол телевизээр гарч байгаа бөгөөд түрүүлж үзэхийг хүсвэл VOO аппликейшн татаад үзэх боломжтой.

Кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа NO RULES олон ангит кинонд тоглож буй залуу жүжигчин Б.Хунцэнгүүнийг энэ удаад товчхон онцолж байна.

Түүний хувьд 2021 онд СУИС-г жүжигчин мэргэжлээр дүүргэн томоохон хэмжээний бүтээлд оролцсон нь NO RULES олон ангит кино болж байгаа юм.

Тэрбээр сургуулиа төгсөхөөсөө өмнө Дэжа вү, Хазаар цэцэгсийн дуулал ОАК, Гэгээн Учрал зэрэг кинонд тоглон дүр бүтээж байжээ.

Ангийн найз буюу тус кинонд бүжигчин Ялгууны дүрийг бүтээсэн жүжигчин Н.Нархажидын хамтаар кинон пробонд хамтаа орж тэнцсэн аж.

Киноны зураг авалт xөл хoриoны үеэр явагдан хэд хэдэн удаа хoйшлогдож байсан аж. OI энтертайментын уран бүтээлчид тэдний дипломын жүжигчтэй үеэр СУИС дээр ирж проб авч байжээ. Харин энэ шалгаруулалтанд тэрбээр ангийн найзын хамт тэнцснээр Зул гэх бүсгүйн дүрийг бүтээх завшаан оногдсон байна.

error: Content is protected !!