Краш нь Б.Дуулимд зориулж дуу зохион, дуулж өгчээ

Аравдугаар сарын 12-ны орой Open mic Mongolia задгай талбайн дуулалт болсон. Энэ үеэр хөдөө орон нутаг болон нийслэлээс дуунд дуртай залуус ирж дуулсан юм. Энэ үеэр дуучин Б.Дуулим дуулсан бөгөөд түүнд зориулан дуу зохиож, дуу дуулжээ.

Тэрбээр

Хөдөө байхдаа Б.Дуулим эгчийн дууг их сонсдог байсан. Хэрвээ тааралдах юм бол дуу зохиож өгнө гэж өөртөө амласан юм хэмээгээд дуулжээ.

Сүүлийн өдрүүдэд МУГЖ, Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хүү дуучин Баттулгын гэр бүлийг тойрсон шүүмжлэл, магтаал багагүй хөвөрч байгаа юм. Харин энэ бүхэнд дуучин Баттулга өөрөө ямар нэгэн тайлбар хийгээгүй бол гэргий Эрдэнэтогтох болон охин Дуулим нар нь шүүмжлэлийн эсрэг өөрсдийн байр суурийг илэрхийлээд байгаа билээ. Сошиал орчинд ийнхүү олны анхаарлыг татах болсон ээж, охин хоёрын байр суурь болоод тэдний хувийн фото зургуудаас хүргэе.

Охин Б.Дуулим аавыгаа өмөөрч ийнхүү ширүүхэн үгсийг дайжээ: Ганцаараа дуул гээд байгаа хүмүүсд Би үхэн үхтлээ л аавтайгаа дуулна. Миний аавыг голно гэвэл үгүй шүү. Би маш олон зүйлийг чимээгүй өнгөрөөж байгаа Хүнд бас гомдох сэтгэл гэж байдаг юм. Харин ч намайг чимдэг хамгийн том #ЧИМЭГ миний #ААВ шүү.

Таньгүйгээр би өнөөдрийн өөрийгөө хэзээ ч төсөөлж чадахгүй нь… Миний аав миний төсөөлж чадаагүй тийм том зүйлийг мөрөөдөж өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөж яваа…

Охин нь мэднээ таны хийж бүтээсэн бүх зүйл өөрийнхөө төлөө биш зөвхөн миний төлөө гэдгийг мэднэ. Хоёулаа юунд ч шантрахгүй бууж өгөхгүй үргэлж аз жаргалтайгаар Монголынхоо ард түмэнд дуугаа хүргэсээр хамтдаа зүтгэх болноо Хязгааргүй их хайртай шүү хамгийн том нар минь Вандан Баттулга хэмээжээ.

Харин дуучин Баттулгын гэргий Д.Эрдэнэтогтох нөхөр болон охиныг нь доромжилсон МС-тэй хөлөө хүрэх газар хүртлээ заргалдана гэдгээ хэлсэн юм.

Дуучин Баттулгын гэргий Д.Эрдэнэтогтох: Нялх үрийн минь зургийг тавьчихаад эцгийг нь доромжлох МС гэж ЧИ ЯГ ХЭН БЭ? Чам шиг хүүхэн шуухан х ө х б ө г с нийгэмд сурталчлах дуучин нэртэй үеэ өнгөрөөсөн хэн ч тоохгүй үглээч хүнийг гутаан доромжлох эрх байхгүй шүү. Миний нөхөрөөс охин үрээ эцэг хүн яаж хүндэтгэж яаж хүсэл мөрөөдөлд нь хүргэдэгт суралц‼️

Аав нь охиноо хайрлах, охин нь ааваа хайрлах хайр ижилссэн хувцасаар хэмжигддэггүй юм. Эсвэл чи үр хүүхэдгүй эр юм уу? Үрээ хүндэтгэж чаддагүй хүний үрийг доромж үгээр гутаагч эцэг юм уу? Чам мэтийн юм удам судар өвөө эмээ эцгийнх нь нэр алдар гавьяа шагналаар нь цоллож олон нийтийн сүлжээнд од болох гэж үздэггүй юмаа. Чамайг дагах 1000 тэнэг байвч биднийг өмөөрөх 10000 сонсогчид бий. Хүний нэрд халдах хууль буйг санаарай. Эх хүний хувьд хөл хүрэх газар хүртэлээ явна.

Чиний олны танил бидэнд түй ч хамаагүй шүү. Ядарцан муу урлаг гутаагч шоучин минь чиний үглэх миний охины дуулах тэнгэр газар шиг ялгаатай. Чи миний хань шиг аав хэзээ ч байж чаддаггүйгээ энэ постоороо харууллаа. Ийм нөхөртэй чиний эхнэр, ийм эцэгтэй чиний үрс , ах дүү, найз нөхөд чинь энэ постыг чинь хараад чамаас ямар их ичиж байгаа болдоо” хэмээжээ

Lumino МС: Дэмий ярианы цаг: Энэ 2 нөхөр Вандан & Дуламсүрэн гээд Монголын зууны манлай дуэт мундаг дуучдын үр ач нар нь юм байна лээ л дээ. Манай нэг найз харж байснаа энэ эрэгтэй нь арайл хөгшин үү гэсэн чинь аав нь байсийн байна лээшд. Аав охин 2 байж дурлалт хосуудын стилл бариад байгаа нь жаахан эвсэлгүй харагдаад байсан. Охиныгоо ганцааранг нь дуулуулчихгүй ‘аав’ жоо илүү юу? Аав болисон дээрээ. Тус тусдаа дуулчихвал пээнүүдийнх нь сэтгэл их амрах байхдаа хэмээсэн юм.

error: Content is protected !!