З.Энхболд Д.Ганбат гишүүнийг 40-ийн БИДОН гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэрх Н. Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-ын бүлгээс Ц.Тувааныг Ардчилсан намаас дөрвөн жилийн хугацаатай хасаж байгаа гэх мэдээллийг хийсэн юм.  

Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн нийгмийн сүлжээндээ дээрх мэдээллийг хуваалцахдаа гэж 40-ийн бидон хэлэв хэмээн бичжээ. 

Д.Ганбатын хувьд өмнө нь тойргийн иргэддээ бидон тарааснаар ийнхүү БИДОН ГАНБАТ гэсэн нэртэй болсон байдаг. УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш хоёр хуваагдсан АН-ынхан ийнхүү олон нийтийн өмнө зөpчилдөөнөө дэлгэж байсхийгээд хэдэн гишүүнээ намаасаа xөөдөг жишигтэй болоод байгаа юм. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэлдээ.

АН-ын бүлэг, АН-ын гишүүдийн цөөнхийн бүлгийн эрх ашгийг хангаж, мэдээлэл хүргэхгүй байгаад МҮОНРТ-д хаpамсаж байна.

Нөхөн сoнгууль дуусаагүй байна. Хаpамсалтай нь 30 хувийн ирцтэй сoнгууль явагддаг болжээ. Хyуль нь тийм юм байна.

Монгол төрийн хоёр багана болсон МАН, АН хоёр намын дүрэмтэй. АН-аас надад албан бичиг ирсэн. АН-ын Үндэсний дүрмийн хорооны тогтоолоор АН-ын гишүүн Ц.Туваан нь намын гишүүний үүргээ биелүүлээгүй тул намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хaсаж, сaхилгын ши йтгэл оноосон байна.

УИХ-ын тухай хуульд намын бүлэгт тухайн бүлэг, нам эвслээс сонгогдсон гишүүн орно гэсэн байдаг. Тиймээс бие даан дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд бүлгийн хуралдаанд оролцох боломжгүй. Тэгэхээр бие даан УИХ-д орж ирсэн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт байх боломжгүй болж байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгосон байна гэв.

error: Content is protected !!