Т.Дэлгэрмөрөн: Аав охин хоёр ингэж зургаа дарууллаа гэж Люмино МС-дээ зaгнyyлaх юм биш байгаа даа

Дуучин Т.Дэлгэрмөрөн охин Д.Зөөлөнсийгийн хамтаар Турк орныг зорин аялан тоглолтоо хийхээр болсон талаараа цахим хуудастаа ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Аав охин хоёр 10 хоногийн дараа уулзалдлаа.Арай ингэж зургаа дарууллаа гэж Люмино МС-дээ зaгнyyлaх юм биш байгаа даа гхгхгх.

Зөөсий хайртай аавтайгаа бүтэнсайн өдөр алс холын аянд гарах гэж байгаа тул өнөөдрөөс бэлтгэлдээ орж байгаа.Би хайртай үрээрээ аавынхаа Тэнгэрийн бүсгүй тоглолтын хамгийн сүпер үзүүлбэрийг бэлдүүлж байгаа.Тэр гайхамшигт аялгууг тоглосон бичлэгийг маргааш үзүүлнэ ээ.Мэдээж Түркийн Истанбул хотод тоглогдох Зөөсийгийн үзүүлбэр бүгдийг yйлyyлна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Олон ээж аавуудын хайр хүндлэлийг хүлээсэн үр минь уран бүтээлч аавтайгаа анх удаа гадаад далайг зорих гэж байгаа.Мэдээж аав нь хайртай охинтойгоо ханиндаа явна гэдэг ямар их өмөг түшиг билээ гэдгийг аав ээжүүд ойлгоно доо.

Аав нь Түрк улсын Истанбул хотод Тэнгэрийн бүсгүй концертоо хоёр удаа тоглох гэж байгаа болохоор , энэ гоё үдэшлэгээ хайртай үрийнхээ аавдаа бэлэг болгож миний тоглолтыг гайхшруулж байсан Хун хэмээх аялгуу бүжгээр нь чимэж бэлдүүлсэн байгаа.

Хун гэдэг дэлхийн сонгодог бүтээлийг урлагийн тайзнаа мэдэрч байсан аав , охин , хун гуравын ХАЙРЫН ХҮЧ ард олны алга ташилтыг ингэж дуугаргаж сэтгэлийг нь уярааж байлаа , сонсоорой. Дээгий & Зөөсий хоёр нь ийм хүчирхэг тэсвэр , тэвчээр , хайраа хуваалцаж урам итгэл бэлэглэхээр очих гэж байгааг Истанбул хотын Монгол ах дүүс минь хүлээн авна уу хэмээжээ.

error: Content is protected !!