Дуучин Болдын шинэ өөрчлөлт

2005 оноос хойш өөрийн соло карьерийг хөөж чамгүй амжилт олсон нэгэн бол ‘Камертон’ хамтлагийн ахлагч,Төрийн соёрхолт дуучин Д.Болд.

‘The Voice Of Mongolia’ шоунаас хойш хэсэгтээ нам жимхэн байгаа билээ.

Өдгөө 44 настай түүнийг үеийнхэн дундаа наснаасаа овор багатай гэлцдэг. Магадгүй түүний спортоор тууштай хичээллэдэг нь нөлөөлдөг бизээ.

Хамгийн сүүлд түүний өөртөө хийсэн өөрчлөлт шүтэн бишрэгчид дунд нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.

Энэ нь магадгүй түүний шинэ уран бүтээлийн имидж бүрдүүлэлт байж болох юм.

Камертон хамтлагийн хувьд энэ сарын 15-нд буюу өнгөрч буй баасан гарагт Zaisan event hall-д The Night with Camerton” Mini concert тоглолтоо хийсэн. Камертон хамтлаг үүсгэн байгуулагдсаны 26 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тэд цap тaxлын улмаас хoйшлогдоод байсан мини концертоо ийнхүү үнэнч фэнүүддээ бэлэг болгон хүргэсэн нь энэ аж.      

Тоглолтын энгийн тасалбар 25 ам.доллар буюу 71 мянга, VIP тасалбар 100 ам.доллар буюу 285 мянган төгрөг. Тоглолтод B Production-ны уран бүтээлчид оролцон ая дуугаа өргөсөн арга хэмжээ болсон ч олон хүний хамруулсан нь цахим орчинд тарж олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

error: Content is protected !!