Хар тас-н Марка, Усны гүнж Ука хоёрын бяцхан охин ийм том охин болжээ

Монголын сайхан бүсгүйчүүлийн нэг Монголд анх удаа акуа фитнессийг эхлүүлж байсан хүн бол “Aqua fitness” клубын захирал Б.Уянга буюу усны гүнж Ука билээ. Тэрээр 45 шүргэж яваа ч 18 тай охин шиг харагддаг үзэсгэлэн гоо сайхан эмэгтэй.

Сайхан бие, янаг хоолоотой тэрээр нэг хэсэг олны анхааралд байсан бол өдгөө нам гүм амьдарч байгаа билээ. Түүний хувийн амьдрал нь тийм ч дардан байгаагүй юм. Анхны нөхөр Хар тас-н Маркатай ханилан нэг охинтой болсон ч хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй хоёр тийш болсон билээ. Тэдний бяцхан охин өдгөө ийм том охин болжээ. Тэдний охин өдгөө 21 настай аж.

Тэрээр хоёр дахь амьдралдаа өөрөөсөө 20 насаар ах УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханг сонгосон билээ. Б. Дэлгэрсайхан гишүүний хувьд Ука 7 дахь эхнэр нь байсан аж. Хосууд мөн л дундаасаа нэг хүүтэй болсон ч удаагүй хоёр тийш болжээ. Ингээд усны гүнж маань ганц бие ээж болж охин, хүүгээ ганцаараа өсгөн яваа хүчирхэг ээжүүдийн нэг билээ.

Марка буюу Бадмаараг хөгжмийн зохиолч аавын хүү бөгөөд Хөгжим бүжгийн коллежийн чадварлаг сурагчдын нэг байжээ. Усны гүнж Ука хэмээн олонд нэршсэн бүсгүйн экс нөхөр, кино шиг адармаат амьдрал туучсан Марка 2015 онд Гранд сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа анхны амьдралын талаараа ярихдаа,

Ойрын хэдэн жил суурин байж, тэнгэр газрын үйл их хийлээ /инээв/. Францад биеэ эмчлүүлэхээр очоод гурван жил амьдарлаа. Их хүнд өвчин, элэгний церриоз тусаад тэр сайхан орны буянаар таван цул эрхтэн маань эрүүлжээд эх орондоо эргэж ирсэн. Анхны эхнэрээсээ бүрмөсөн салаад шинэ гэр бүлтэй боллоо, одоо хоёр охинтой. Өмнөх амьдралаас нэг охин, нийтдээ 3 охинтой. Ам бүл, айл болоод байж байна даа.

Тухайн үедд анхны эхнэрээсээ салаад явсан. Хамт байгаад байвал болохгүй юм байна … Залуу хүмүүс бие биенээсээ хол байгаад байх тусам сална гэсэн үг юм байна. Манай эхнэр Япон руу их явдаг ажил хийдэг байсан. Тэр нь ерөнхийдөө салах шалтгаан болсон.

Уянгааг 15-тайд анх хамт амьдарч эхэлсэн. Би тэгэхэд 17-той байлаа. Ерөнхийдөө од, ид мандаж байсан үе. Уянгааг 15-тайгаас нь найраад /инээв/, 17, 18 жил хамт амьдарсан. Том охин Америкт сурч байгаа. Байнга холбоотой байдаг.

Бидний өмнөх амьдралын талаар би бол ярихыг хүсдэг ч үгүй. Яах юм, Уянгаа ч бас хүсдэггүй байх. Гэхдээ зарим нэг мэдээлэл дээр инээдтэй, инээдтэй юм ярьсан байдаг юм билээ.

Уянгаа энэ усан фитнесс гээд байгаа энэ спорт руу орох шалтгаан, суурь нь надаас улбаатай. Найз нөхдүүд нь бүгдээрээ урлагийн хүмүүс, Гурван охин-ы Соко, Отгоо гээд. Тэд бүгд миний ард явдаг байсан. Надаас салаад тэд нартай явчихсан гэсэн үг. Надтай хамт байхдаа бизнесийнхээ санааг олж авсан. Дуу хөгжимд бас дуртай байсныг ч хэлэх үү, надтай хамт байгаад байхаар нэг нэгэндээ уусаад. Байнгын тоглолттой тэр үед манай хамтлагийнхан шиг өндөр цалинтай хүн ч байсангүй. Компанийн захирлуудаас ч илүү орлоготой байсан гээд бодохгүй юу. Хичнээн машин, хичнээн байр авчих мөнгөөр шоудаад хамаг цагаа үрсэн дээ.

Шоу цэнгээн, залуу нас бүх юм гарын салаагаар урссан. Долоо хоногт хамгийн багаар бодоход 92, 93 онд нэг хүн нь 700 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Москвич 14 мянган төгрөг, Лада 20 мянган төгрөг, Лада авч унасан хүн зүгээр аймаар байлаа ш дээ. Тэгэхэд бид сард нэг хүн нь 21 мянган төгрөгний цалинтай байлаа хэмээн Марка одоогоос хэдэн жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа дурьдаж байжээ.

error: Content is protected !!