Н.Учрал: 88 настай эмээ минь АЖИЛ, МӨНГӨ хоёр хаана ч олдоно БИЕЭ САЙН БОД гэж захилаа

Н.Учрал гишүүн аавынхаа ээж, Н.Норжмаа эмээ дээрээ очин буурайгаасаа сэтгэлийн үгийг нь сонсож ирсэн талаараа өөрийн цахим хуудастаа ийн бичжээ.

хөдөлмөрчөөрөө нутаг орондоо алдартай буянтай сайхан хөгшин байдаг юм. 3 насанд нь аав нь хэлмэгдүүлтэнд өртөж өнчирч хоцорсон эмээ маань их хөдөлмөрийн үр шимээр үр хүүхдээ өсгөж өндийлгөжээ. Аавын минь хөдөлмөрч, тууштай чанар түүнээс улбаатай. Түүнд паалантай жорлон, паартай байшин чухал биш нутаг усандаа дүнзэн байшиндаа суух нь хамгийг том жаргал гэж тэр үргэлж хэлэн хот орохоос зайлсхийдэг нь гэм биш зан нь.

Өнгөрсөн нэг жил өвдөж зовж эмээгийнхээ сэтгэлийг чилээж 1 жил гаруй уулзаагүй удсан хүүгээ баярын нулимстай угтсан агшин сэтгэл дүүргэж өглөө. Ажил, мөнгө яах вэ? Биеэ бодоо миний хүү хэмээн хүүдээ хэлэх үгс нь, эх Монгол нутгаа бахархан дуулах аялгуу нь, рашаанаар нүүрийг минь илбэх, судраар адислах чин сэтгэл нь, нойрноосоо сэрвэлзэж эрхээ эргүүлж мааниа унших ерөөл нь надад эрч хүч, энергийг өглөө.

Хүний ертөнцийн мөн чанарыг илүү ухаарч холыг зорих тэнхээг авлаа. Буурал эмээ минь зуу наслаж зургаадай таягаа тулаарай гэв.

error: Content is protected !!