Жүжигчин А.Ганчимэг түүхэн дүрд тоглохоор Фантастикийн залуустай нэгдэв


Адтай, сэргэлэн жүжигчин бол А.Ганчимэг. Анх телевизийн олон ангит киноны дүрээрээ олны танил болсон. Урт хар үс, даруухан төрхөөрөө олны xaйр xvндлэлийг xvлээсэн тэрбээр өдгөө дан дэлгэцийн бүтээлд xvч vзэж буй.

Саяхан жvжигчин Д.Ганцэцэгтэй хамтран өөрийн roo caйхны клинкээ нээсэн. Өөрийн нvvpэндээ огтоос өөрчлөлт оруулаагvй хөөрхөн жүжигчин бүсгүй сүүлийн үед их л донжтой харагдах болжээ. Дөнгөж 30 насыг шvpгэж яваа xvн залуу насаараа гоёх нь мэдээж биз. Инстаграмм хуудастаа 433 мянган дагагчтай.

Анх хуучин циркийн акробатын дугуйланд явдаг байсан бөгөөд гурван жил нугарч байжээ. Жульетта дүрд тоглохыг хамгийн их xvcэж, мөрөөдөж явдаг гэнэ лээ. Түүхэн дvpд тоглож, өөрийгөө copиxыг xvcдэг гэдгээ ч нууддаггvй сэргэлэн бvсгvйн энэ хүсэл тун удахгүй биелэх бололтой.

Учир нь тэрбээр Фантастик продакшны залуустай Тэрэлжид кино зураг авалтын бэлтгэлд гарсан байна. Тус продакшн нь энэ жил түүхэн киноны зураг авалтаа эхлүүлэх болсноо зарласан бөгөөд наадмын өмнө дүрийн сонгон шалгаруулалтаа хийсэн билээ. Тэгвэл энэ удаагийн бүтээлд жүжигчин Ганчимэг багтан өөрийн нэгэн мөрөөдлөө ийн биелүүлэх аж.

А.Ганчимэг хувийн амьдралын хувьд тэрбээр хэнд ч ил гаргаагүй ,эрчүүдтэй нэр холбогдоод байдаггүй нэгэн. А.Энхүүштэй үерхэж Оюухай гэх нэртэй нэг охинтой болсон ч удахгүй салсан. Ганц дайчин ганцаардаггүй гэдгийн адилаар түүний уран бүтээл, хувийн амьдрал нь өнгөтэй явна.

Өмнө нь Халуун зүрх кинонд найруулагч Б.Тамиртай хамтран тоглож байсан бол энэ удаад тэрбээр шижигнэсэн шинэ хамт олонд нэгдэн Фантастикийн залуустай хамтарч байгаагаас гадна түүнтэй хамт дүр бүтээх нэлээд хэдэн эмэгтэй уран бүтээлчид байгаа юм.

Фантастик-ынхны ганц сарнай гэгддэг театр Б.Одончимэг энэ удаагийн кинонд ч бас тоглож буй. Өдгөө 36 настай тэрээр тайз, дэлгэцнээ өөрийн гэсэн өнгө төрх, донжтой дүрүүдээрээ олонд танигдаж, хүндлэгдэж яваа нэгэн юм. Түүний үндсэн харъяалал УДЭТ учраас театр Одноо хэмээн бусад уран бүтээлчээсээ ялгардаг.

Жүжигчин Ц.Алдармаа, Тэрээр сүүлийн жилүүдэд тоотой цөөн кинонд тоглосон. Мөн өөрийн бүтээсэн Эхиймаа кино нь шуугиан тарьж байв. Өдгөө 36 настай тэрээр Фантастик-ийн Маш нууц-2 киноны гол дүр торгууд бүсгүйн дүрийг бүтээж байсан. Гоо үзэсгэлэнгээрээ загварынхныг дагуулахгүй тэрээр харизм сайтай уран бүтээлч.

Хөөрхөн тодотголтой О.Дөлгөөнийг танихгүй хүн ховор. Өөрийн гоо сайхандаа юу юунаас илүү анхаардаг тэрээр оюутан байхаасаа олны нүдэнд өртөж, хэд хэдэн киноны гол болон туслах дүрийг бүтээж амжсан. Жүжигчин А.Ганчимэгийг УДЭТ-аас гарсны дараа түүний орыг залгаж Гамлет-ийн Офелиа, Ромео Жулета-ийн Жулетагийн дүрийг гаргаж байсан чадварлаг уран бүтээлч. Ид мандаж байхдаа АНУ-ыг зорьж мэргэжил дээшлүүлсэн тэрээр Фантастик-ийн энэ удаагийн киноны гол дүрүүдийн нэгт тоглож байгаа гэнэ лээ. Тэр энэ жил 31 настай.

Эмоци хамтлагийн хамгийн өхөөрдөм жүжигчдийн нэг бол Жерри нэрээрээ олонд танигдсан жүжигчин Бадамжав. Тэрээр орчин үеийн тренд болж буй бүсгүйчүүдийн нэг яахын аргагүй мөн. Анх Фантастик-ийнхантай жүжигчин Алдараар холбогдож танилцсан тэрээр энэ удаад шинэ кинонд нь дүр бүтээнэ. Тус уран бүтээлд тоглож буй бүсгүйчүүдээс харьцангуй залуу тэрээр энэ жил 26 настай. Анх олонд танигдахдаа Алдар+Жерри инээдмийн цувралд гол дүр бүтээсэн. Хөөрхөн инээмсэглэл, гал цогтой байдал нь түүний имидж.

Фантастик-ийн энэ удаагийн уран бүтээлд тоглож буй хамгийн залуухан бүсгүй бол Номин. Түүний хувьд энэ жил 24 настай. Фантастик-ийнхантай гурван жилийн өмнөөс хамтарч эхэлсэн бөгөөд 37-р точка цувралын том ахдаа хайртай болж, хоёр дахь ахынхаа хүүхдийг төрүүлдэг бага охин дүүгийн дүрээр танигдсан. Тэрээр энэ удаагийн уран бүтээлд мөн л гол дүрийг бүтээж байгаа гэсэн шүү.

error: Content is protected !!